Хамтран ажиллах

Бидний тухай

“Тэнхлэг Зууч” ХХК нь монгол дахь үл хөдлөх хөрөнгийн анхдагч компани бөгөөд салбартаа 13 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ:

  • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зөвлөгөө
  • Үл хөдлөх хөрөнгийн зуучлал
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн маркетинг
  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент

Shinebair.mn сайт

www.shinebair.mn сайт 2013 онд нээгдэж, Монголын анхны шинэ орон сууцны нэгдсэн мэдээллийн сан болж хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид 150 компаний, 70,000 айлын орон сууцны 200 орчим төсөлтэй хамтран ажилласан байна.

2017 оноос сайт шинэчлэгдэж,

  • Шинэ өнгө төрх
  • Шинэ ажиллах орчин
  • Шинэ бизнесийн боломжийг харилцагч та бүхэндээ санал болгож байна.

Манай сайт нь үл хөдлөх хөрөнгө орон сууцны зах зээлийн талаархи мэдээ мэдээллийг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэхийн зэрэгцээ Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн мэдээлэл, интерьер дизайны шилдэг шийдлүүд, зөвлөгөө, барилгын салбар болон орон сууцны зах зээлтэй холбоотой гарсан хууль, дүрэм, журам зэргийг уншигчиддаа хүргэсээр ирлээ.

Сайтад оруулсан төслүүд, мэдээ мэдээллийг “Шинэ байр орон сууцны мэдээллийн төв” пэйж хуудсаараа дамжуулан давхар мэдээлдэг тул уншигчдад түргэн шуурхай хүрдэг юм.

Бидний зорилго

Барилгын салбар, үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зах зээлийн цогц мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэж, төр, хувийн хэвшил, олон нийтийг холбосон гүүр байх болно.

Үл хөдлөх хөрөнгө орон сууцны мэдээллийн тэргүүлэгч цахим мэдээллийн хэрэгсэл байж, илүү шинэлэг, хэрэглэгчдэд ойртсон үйлчилгээг хүргэнэ.

Холбоо барих

Утас: 11 332233, 95091169, 94091179
Имэйл: contact@shinebair.mn
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Төмөрчний гудамж-6, Их Найман Шарга төв, 3 давхар, Тэнхлэг Зууч ХХК