“Амэ Трейд” ХХК нь Худалдаа үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын 100% хөрөнгө оруулалттай компани.

Барилга угсралт

АМЭ ТРЕЙД ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж Барилга, Угсралт, Барилгын материалын үйлдвэрлэл, Бетон зуурмаг, Хуурай хольц, Бетоны нэмэлт, Будгын үйлдвэрүүдийг амжилттай ажиллуулж байгаа үндэсний хариуцлагатай компани. 

Манай компани барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэйгээр дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

  • Бүрэн цутгамал 
  • Төмөр бетон карказ
  • Өрөгт бүтээц 
  • Сантехник
  • Цахилгаан хангамж 
  • Холбоо дохиолол, тоног төхөөрөмжийн угсралт 
  • Засал чимэглэл 

Бетон зуурмаг 

АМЭ ТРЕЙД ХХК-ний Бетон Зуурмагийн Үйлдвэр нь Улаанбаатар хотод чанартай бетон зуурмагийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх зорилготойгоор 2013 онд байгуулагдсан. 

Манай үйлдвэр БНСУ-ын сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй бүрэн автомат, 1 цагт -180 зуурмагийг үйлдвэрлэн гаргаж байна. 

MNS1185-98 стандартын дагуу M100-M500 маркий бетон зуурмагийг 45 секундэд 2,5 мкуб хэмжээгээр үйлдвэрлэнэ. Өөрийн үйлдвэрийн иж бүрэн тоноглогдсон лабораторид туршилт шинжилгээ, өдөр, тутмын чанарын хяналтыг тогтмол хийдэг. Мөн хэрэглэгчдэд хүрсэн бетоноос дээж авч итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлж шинжүүлдэг болно. 

  • 400тн цемент хадшалах селос сав 2ш 
  • 10.000 мкуб түүхий эд хадгалах талбайтай 
  • 6-8 мкуб багтаамжтай миксер авто машин 8ш 
  • 44-52м шахах 3 ш насост машинтай үйл ажиллагаа явуулж байна 

Хуурай хольцын үйлдвэр

Тус үйлдвэр нь БНСУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд хоногт 20 тн 

  • Хуурай хольц 
  • Шалны тэгшилгээ 
  • Барилгын цавуу(хар замаск)

жилийн 4 улиралд үйлдвэрлэх хүчин чадалтай. 300 тонны бэлэн бүтээгдэх хадгалах агуулах, 2000 тонн түүхий эд нөөцлөх талбайтай. 

Хуурай хольцыг ханын өрлөг, шал дээврийн тэгшилгээ, өнгөлгөө гэх мэт барилгын дотоод засалд хэрэглэх бөгөөд хольцыг технологийн горимын дагуу өндөр түвшинд үйлдвэрлэж, таны цаг баялагыг хэмнэх болно.

Будгийн үйлдвэр

"Бэст Пэйнт" ХХК нь БНСУ-ын "Best Chemical Machine" компанийн будгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Солонгос технологиор будаг үйлдвэрлэхээр байгуулагдсан Монголын анхны будгийн үйлдвэр. 

Манай компани хоног тус бүр нь 3 тонн багтаамжтай 4ш зуурагч тогоонд 4 өнгийн нийт 12 тонн бүх төрлийн будаг үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Замаскны үйлдвэр

Тус үйлдвэр нь барилгын дотор гадна засалд  хэрэглэгдэх замаск эмульсыг хоногт 25 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. 

  • Цагаан замаск 
  • Эмульс 
  • Гадна замаск 
  • Дотор замаск

Бетоны нэмэлт үйлдвэр

Манай компани бетоны химийн дараах төрлийн нэмэлтүүдийг үйлдвэрлэж байна. 

  • Бетоны түргэн бэхжүүлэх нэмэлт 
  • Бетоны уян налархайг нэмэгдүүлэгч 
  • Бетоны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч нэмэлт 
  • Усны орц багасах ба удуушруулах, хурдасгах, нэмэлт 
  • Хүйтны улиралд зориулсан өвлийн нэмэлт бүтээгдэхүүн 
  • Ус үл нэвчүүлэх нэмэлт
Харилцах утас: 9911-1984, 9910-1331, 8805-8191
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 16-р хороо, Нисэхийн дэнж 5

Төслүүд

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Хэрэгжиж буй төсөл