Манай компани анх 1997 онд анх үүсгэн байгуулагдаж худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж эхэлñнээс хойш өнөөг хүртэл  барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг Шилэн цамхаг ХХК, барилгын угсралт, худалдаа, íèéòèéí õîîëны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Ургамал энх ХХК, архи, талх нарийн боовны үйлдвэрлэлийн “Эрдэнэт алтан аргамж ” ХХК,  үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төгөл дөрвөн эрдэнэ энх ХХК -ийг багтаасан ТӨГӨЛ ГРУПП болтлоо өргөжин тэлж,  одоо нийт 100 гаруй  ажилтан ажиллагсадтай ажиллаж байна.

Барилгын үйлдвэрлэлийн Шилэн цамхаг ХХК нь барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж барилгын угсралт, засварын ажлыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж 2005 онд компани өөрийн хөрөнгөөр “Болор талст” худалдааны төвèéã áàðüæ áàéãóóëñàí þì.

Мөн 2014 оны 5-р сард  цагт 90 м.куб, хоногт 720 м.куб зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай Өсөх бетон зуурмагийн үйлдвэрийг 1,8 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр барьж ашиглалтанд оруулснаар компанийхаа барилга угсралтын бетон зуурмагийн хэрэгцээг 100 хувь хангахаас  гадна Орхон аймгийн хэмжээнд баригдаж буй барилгын бетон зуурмагийн тодорхой хувийг бэлтгэн нийлүүлж байна.

2009 онд "Ургамал энх” ХХК нь Төгөл их дэлгүүр-ийг барьж ашиглалтанд оруулсан. Тус төвийг ашиглалтанд оруулснаар Эрдэнэт хотын 200 гаруй бизнес эрхлэгчид тохилог, дулаан, орчин үеийн ажлын байраар хангагдаж, тав тухтай орчинд үйлчилгээгээ явуулсаар ирлээ.

Түүнчлэн 10,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий  Төгөл гарден  төслийг 2013-2014 онд амжилттай хэрэгжүүлснээр 135 айлыг орчин үеийн тохилог,  чанартай, ногоон байгууламж, амрах талбай бүхий орон сууцаар хангалаа.

Манай  “Ургамал Энх” ХХК нь түүнчлэн хүнсний худалдааны “Миний дэлгүүр супермаркет, Миний маркет  зэрэг дэлгүүрүүд, нийтийн хоолны Чингис рестораныг ажиллуулдаг ба  Монгол улсад бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулахаас гадна томоохон баяр ёслолын үеэр бараа бүтээгдэхүүний үнийн хямдрал зарлах, урамшуулалт худалдаа зохион явуулдаг нь  худалдан авагч,  харилцагчдын талархлыг хүлээдэг юм. Бид монгол улсын томоохон 160 гаруй компаниудтай хамтран ажилладаг. 

Манай компани нь ЧАНАР + ХЯМД ҮНЭ + ӨРГӨН СОНГОЛТ гэсэн эрхэм зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Харилцах утас: 70357035, 99110726
Хаяг: Баян-Өндөр сум, 3-р баг, Төгөл их дэлгүүр, ОР

Төслүүд

1,650,000₮

47м2 - 105м2

Гок гарден

Хэрэгжиж буй төсөл

1,650,000₮

35м2 - 42м2

20 айлын орон сууц

Хэрэгжиж буй төсөл