Гэрэлтжин ХХК нь 2002 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын материалын гадаад, дотоод худалдаа, вакуум цонх хаалганы үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа  явуулсан.

2003 онд өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн байрыг барьж ашиглалтад оруулан хуванцар болон металл вакуум цонх, хаалганы үйлдвэрлэл, үйлчилгээг өнөөг хүртэл эрхэлж байгаа бөгөөд бүх төрлийн шил импортлон дотоодын зах зээлд нийлүүлсээр байна.

2007 оноос орон сууцын барилга барих болсон.Үүнд:

  • 2007 – 2009 онд СХД-н 16-р хороонд  6 давхар 36 айлын орон сууцын барилга.
  • 2008 – 2010 онд Баянзүрх дүүргийн  8-р хороонд  9 давхар 63 айлын орон сууцын барилга.
  • 2011 – 2012 онд СБД 1-р хороонд   12 давхар 44 айлын орон сууцын барилга.
  • 2012 – 2013 онд  БГД –н 7-р хороонд  72 айлын орон сууцын барилгуудыг чанарын өндөр түвшинд барьж улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • 2014 онд БЗД-н 23-р хорооны нутаг дэвсгэрт  үйлдвэрийн байрыг барьж тохижуулсан ба  сүүлийн үеийн шилэн багцын  автомат үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлж хоногт 500-800 м.кв шилэн багц, 100-150 м.кв цонх үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжөөд байна.
  • 2013 оноос СБД-н 11-р хорооны  нутаг дэвсгэрт “Монгол Улсын засгийн газрын 2012 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах”, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх, “Орон сууцын VII хорооллын төсөл”-ийг гэр хорооллын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд   хамтран гүйцэтгэгчээр ажиллаж Shine City орон сууцын  барилгын төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Манай компанийн 5 дахь төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа Shine City орон сууцын барилга.

Харилцах утас: 9811-0309
Хаяг: СБД, 100 айл, ИБМТ-ийн хойно "Гэрэлтжин" ХХК

Төслүүд

1,800,000₮

36м2 - 87м2

Shine city

Хэрэгжиж буй төсөл