Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь  одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм.Одоо тус компани нь 80 шахам ажиллагсадтай, 5 хэлтэстэй, 2 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээхадгалсаар ирсэнээс гадна 55 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн.

Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.

Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгдийн найдвартай түнш байж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар улс эх орон, нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, улмаар ажиллагсдынхаа бодит орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, компанийн хөрөнгө сөнхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход оршино.

Өөрийн эзэмшил талбай, агуулах, саравчны хурэлцээтэй байдал, ямар ч ачааг ачих буулгах, зөөвөрлөн тээвэрлэх хүнд хөнгөн машин механизмаар хангагдсан, түүнчлэн төмөр зам болон авто машины тээврээр бараа материалыг өөрийн агуулах, талбайдаа татан авах, гаргах, хаалганаас хаалганд хүргэх боломжтой байдлууддаа түшиглэн Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

“Материалимпэкс” ХК-ны Олон Улсын Тээвэр Зуучлалын Алба нь  2001 онд байгуулагдсан бөгөөд импортын тээвэр, экспорт, транзит, агаар, дотоодын тээвэрлэлт, холимог тээвэр, төслийн ачаа болон гаалийн зуучлал зэрэг үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Үүнд:

  • 20000м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн гаалийн хяналтын талбай Улаанбаатар хотын хамгийн том гаалийн хяналтын талбайд тооцогддог
  • Өөрийн эзэмшлийн 2,5 км урттай төмөр зам
  • 900 м2 талбай бүхий гаалийн баталгаат агуулах
  • 50тн, 32тн ба 12 тн-ын гүүрэн кран
  • Байнгын терминал
  • Өөрөө ачиж буулгах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
  • Улаанбаатар хотын гаалиас 1 км, төмөр замын төв станцаас 2 км-ийн зайд байрладаг болно.
  • Замын Үүдэд Төлөөлөгчийн газартай

Тус алба нь 4 салаа төмөр замаар өдөртөө 40-50 вагоныг нэгэн зэрэг хүлээн авч, гадаадын олон агентуудтай түншийн харилцаатайгаар чингэлэг болон вагоны тээвэрлэлтийг богино хугацаанд хамгийн хямд үнээр, дэлхийн аль ч улс орноос тээвэрлэлт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд одоогоор тээвэр зуучлалын үйл ажиллагаа БНСУ,  Япон, БНХАУ, Арабын Эмират, ОХУ, АНУ, Сингапур, Малайз, Вьетнам,  Европын бүх орнууд, Бразиль Турк, Итали, Испани, зэрэг улсад голлон төвлөрөн явагдаж байна. Мөн хэрэглэгчдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрлэсэн газарт нь ачааг өөрийн машинаар хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.

Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангахын тулд өөрийн байранд нэг цэгийн үйлчилгээг явуулж, гаалийн хяналтын болон бичиг баримт бүрдүүлэлтийн, мэргэжлийн хяналтын, банк санхүүгийн, стандарт хэмжил зүйн албадын анхан шатны нэгжүүдийг тогтмол ажиллуулж байна.

2004 оноос Гаалийн зуучлалын эрхийг МУГЕГ-аас авснаар Замын Үүдийн Гаалийн байр, Улаанбаатар Хотын Гаалийн Газар болон өөрийн байран дээр манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд тогтмол сууж, гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг.

Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 4 компани манай Гаалийн Хяналтын Талбайг түрээслэх журмаар ачаа бараагаа хүлээн авч, хамтран ажиллаж байна.

Гадаад худалдааны хувьд тус компани нь хүнсний зарим бүтээгдэхүүний импортын үйлчилгээг сүүлийн 10 гаруй жил эрхлэн явуулж байна. Хятад, Солонгос, Тайланд, Бразил, Австрали болон Европын холбооны улсуудаас олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай элсэн чихэр оруулан ирж байгууллага аж ахуйн нэгж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

Мөн тус компани нь барилгын үйлдвэрлэл эрхлэн явуулдаг байгууллага аж ахуйн нэгж хувь хүмүүст чанарын баталгаатай, харьцангуй хямд үнээр барилгын бүх төрлийн материалыг захиалга, гэрээгээр нийлүүлэх, барилга угсралт, бүх төрлийн засварын ажлыг зураг, төсөв, гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийн зэрэгцээ барилгын цонх, хаалга, гэр ахуйн тавилга, бетон, төмөр бетон хийц, товарын зуурмаг зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийг явуулж байна.

“Монголимперитурс” ХХК охин компани нь гадаад дотоодын аялагчдыг эх орны үзэмжит байгаль, түүх соёлын дурсгалт газруудаар хүссэн маршрутын дагуу аялуулахаас гадна Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын эрэг дэх өөрийн жуулчны баазаараа үйлчлэх боломжтой.

Агуулахын аж ахуй ньманай компанийн бас нэгэн тусдаа бие даасан салбар болон хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт 15210 м2 бүхий талбайтай төмөр зам дагуу байрлалтай, байнгын харуул хамгаалалттай 21 агуулахад бүх төрлийн ачааг хадгалах үйлчилгээг үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэснйи Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж тодруулах шалгаруулалтанд жил бүр амжилт үзүүлж ирсэн бөгөөд 2001, 2002, 2003, 2006, 2007, 2008, 2009, 2010 онуудад шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр тус тус шалгарч байсан.

Монголын нийт бизнес эрхлэгчдийн дагаж мөрдөх, бизнесийн ёс зүйн кодыг хэрэгжүүлж, хамт олон  ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангасан эрүүл ажлын байр бий болгоход анхаарч байна. Сайн удирдлага, сайн зохион байгуулалтыг хэрэгжүүлсэнээр шилжилт хөдөлгөөн багасаж, хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна. Цаашид компаний үйл ажиллагаагаа хүрээлэн буй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд хор нөлөөгүйгээр эрхлэн явуулахыг эрхэм зорилгоо болгож байна.

Вэб хуудас: http://www.materialimpex.mn/
Харилцах утас: + 976-11-363806, 305354
Хаяг: Монгол улс: 210535, Баянгол дүүрэг, Зип код 16051 Тээвэрчдийн гудамж-2, Уланбаатар хот-35

Төслүүд

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Хэрэгжиж буй төсөл