“Алтай Констракшн”ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн өнөөг хүртэл барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж  Монгол улсынхаа  хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

“Алтай Констракшн”ХХК  барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ бетон зуурмаг үйлдвэрлэлийн салбарт “Алтай Нутгийн Хүчтэн”, хөнгөн бетон блокны үйлдвэрлэлийн салбарт “Алтай Гацуурт” зэрэг салбар компаниуд байгуулан багагүй туршлагыг хуримтлуулан,  барилгын салбарт чамгүй амжилтыг олсон. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөд түшиглэн гүйцэтгэж ирсэн. Одоогоор 140 гаруй үндсэн ажилчид, 200 гаруй гэрээт ажилтантай, өөрийн авто бааз болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Алтай Констракшн ХХК нь ажилтны нийгмийн цогц асуудлын нэг болох ажилтан, ажилчдын байр, орон сууцны асуудлыг шийдэж, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлэн, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэлээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг шийдэлтэй барилга орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани байх эрхэм зорилготой ажиллаж байна.

Вэб хуудас: http://www.altaiconstruction.mn/
Харилцах утас: 976-11-319699
Хаяг: Улаанбаатар хот, УБД 9011039137, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай бьюлдинг, 5-р давхар. Шуудангийн салбар-44, №-742.

Төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Хэрэгжиж буй төсөл

2,300,000₮

33м2 - 103м2

Саруул хороолол

Хэрэгжиж буй төсөл