Хурд групп нь 1995 оноос ОХУ- ын автомашины дугуйн худалдаагаар бизнесийн гараагаа эхэлж одоогоор худалдаа, авто тээвэр, ложистик, ашигт малтмалын хайгуул судалгаа, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үндсэн 400 орчим ажилтантай. Үйл ажиллагааны хүрээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч 50 -иад компаниудийн 3500 гаруй ажилчидыг ажлын байраар ханган ажилладаг. 2012 оны байдлаар манай компани мэргэшсэн санхүүч, менежер, инженерүүдээс бүрдсэн 30 орчим мэргэшсэн чадварлаг менежментийн баг бүрдүүлэн удирдлага зохион байгуулалтын босоо тогтолцоонд шилжиж 6 үндсэн хэлтэс, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа удирдан, алсын хараатай даацтай төслүүдэд төвлөрөн ажиллаж байна.

Бид шинэ менежмент, инновацийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг бөгөөд компанийн бизнесийн удирдлагадаа мэдээлэл технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлж “Хязгааргүй шийдэл” ХХК- тай хамтран “Онлайн хэрэглэгчийн бааз, захиалга, хяналтын иж бүрэн систем”-ийг хөгжүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ технологийг нэвтрүүлэхдээ салбартаа анхдагч байсаар ирсэн.

Бид бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримтлан ажиллаж, бүтээн байгуулалт, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ улсдаа тогтмол тэргүүлж, 2011 онд 7 тэрбум, 2012 онд 15,5 тэрбум төгрөгийн татвар төлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Вэб хуудас: http://www.khurdgroup.mn/
Харилцах утас: +976(11)346644, +976(11)346655, 96663024
Хаяг: Төв оффис: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Рапид харш хороолол, Хурд Группын байр, 5-р давхар. Орон сууц борлуулалтын алба: Улаанбаатар хот, ХУД, 1-р хороо, Рапид Харш хороолол, Рапид-11

Төслүүд

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Хэрэгжиж буй төсөл

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү2222 резиденс

Хэрэгжиж буй төсөл