Бидний зорилго

Бид чанарыг эрхэмлэж, дээд зэрэглэлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэн, харилцагч байгууллагуудынхаа нэр хүнд, эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, урт удаан хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн монгол улсынхаа хөгжил дэвшил, бүтээл байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан нийгмийн хариуцлагатай үндэсний шилдэг компанийг бий болгох.

“НУТГИЙН БУЯН ГРУПП"  Хүнд машин механизмын худалдаа төв.

 Mанай төв нь монголын эрс дэс уур амьсгалд нийцсэн, хятад болон солонгос улсын хүчирхэг техникүүдийг худалдаа мөн хүнд даацын машин механизмын сэлбэг хэрэгсэл тос тосолгооны материалын  худалдаа, хүнд даацын машин механизмын баталгаат засвар гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Манайх 2010 онд Хятад улсын тэргүүлэх үйлдвэрлэгчид болох WORLD HEAVY INDUSTRY CHINA компаний албан ёсны борлуулагч, 2011 онд BEIBEN компани гэрээт борлуулагч, 2012 онд SONITRUCK компани гэрээт борлуулагч,  2013 онд FAW GROUP CORPORATION компаний албан ёсны борлуулагч, 2013 онд TIANGONG CONSTRUCTION MACHINERY компаний албан ёсны борлуулагч, БНСАУ-ын JK TOTAL компаний албан ёсны борлуулагч болоод байна.

“НУТГИЙН БУЯН ГРУПП"  Авто зам болон зам засварын үйл ажиллагаа

Манайх авто зам барилгын 10-н инженер, 50 орчим үндсэн ажилтан, 40 орчим техник тоног төхөөхөрмжтөйгөөр авто зам тавих, сайжууласан зам тавих, авто замын арчилгаа  зэрэг дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад удаагүй ч гэсэн  Өвөрхангай аймгийн Уянга суманд уурхайн зориулалттай сайжуулсан зам, Өвөрхангай аймгийн Уянга сумын жаргалант багийн Харзтайн замыг сайжуулсан гэх мэт Өвөрхангай аймагт зам арчилгааны ажил гүйцэтгэж байсан төдийгүй одоогоор Өмнөговь аймагт Ухаа Худагаас – Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ул шорооны ажлыг амжилттайгаар гүйцэтгэж байна

“НУТГИЙН БУЯН ГРУПП"  Барилага орон сууц

“НУТГИЙН БУЯН ГРУПП"  Агуулах, хөргүүртэй зоор

Манайх 2000 тоннын багтаамжтай хөргүүртэй зоорийг ашиглалтанд оруулан түрээсийн үйлчилгээ явуулж байна. Тус зойр нь хасах 0-300С хүртэл хөлдөөх хүчин чадалтай ба 140 тонн, 150 тонн, 180 тонн, 230 тонн, 400 тонн, 900 тоннын багтаамжтай 6 тасалгаанаас бүрдэнэ.

Вэб хуудас: http://nutgiinbuyan.com/
Харилцах утас: 99111182,99070766, 89081800, 89081801
Хаяг: Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, 46-р байр.

Төслүүд

2,700,000₮

38м2 - 146м2

Нутгийн буян цогцолбор хоро...

Хэрэгжиж буй төсөл