"Грийн Pесурс Констракшн" ХХК-ийг Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт" хугацааны зорилтот хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "100 мянган айлын орон сууц" төслийг хэрэгжүүлэх арга хэмжээнд хувь нэмрээ оруулах зорилгоор монгол улсдаа болон гадаад орнуудын

барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай инженерүүд хамтран  барилгын засвар, засал чимэглэлийн ажлын чиглэлээр анх үүсгэн байгуулсан бөгөөд цаашид үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн барилга угсралтын ажил эрхлэхээр зорин ажиллаж байгаа үндэсний бүтээн байгуулагч компани юм.

Бид байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй шинэ технологи нэвтрүүлж, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах замаар үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөн, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг соёлтой, шуурхай хүргэж , ажлын байрны тоог нэмэгдүүлэн, улс орон, хүн ардынхаа сайн сайхны төлөөх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.

"GREEN RESOURCE" ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

Вэб хуудас: http://www.greenresource.mn/
Харилцах утас: (976)-(11)-70070008, (976)-(11)-95252882
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж,GR төв.

Төслүүд

1,980,000₮

26м2 - 56м2

Хөх сувд хороолол

Хэрэгжиж буй төсөл