Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Пашкагийн нэрэмжит “Өгөөж хишиг” ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдаж Барилга угсралтын ажил, гадна шугам сүлжээ, гадаад дотоод худалдаа, үйлчилгээний ажил эрхэлж барилгын материалын үйлдвэрлэлтэй болж PVC хаалга цонхны үйлдвэр, бетон эдлэлийн үйлдвэртэй болж, төмөр хийцийг өөрийн барилга угсралтын ажлын хэрэгцээнд хийж бэлтгэдэг бөгөөд одоо 24 дэх жилдээ ажиллаж байна.

Манай компани нь Олон улсын байгууллагын болоэ төрийн өмчийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ирсэн. Үүнд:
ХААИС, ИЗИС: хичээлийн байр, Оюутаны байр зэрэг 5 барилга
Байгууллага, хамт олны захиалгаар: Амины орон сууц, 12 айлын 8 барилга
ЦЕГ-ын захиалгаар: Амралт, сувилал 2 барилга
Дэлхийн зөн олон улсын байгууллага: 100 хүүхдийн цэцэрлэг, 45-р цэцэрлэг зэрэг 8 барилга
Японы ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөр: 38-р цэцэрлэг 1 барилга
Авто тээврийн яам: 16 айл, 12 айлын зэрэг 3 барилга
Энхтайваны төлөө залуучуудын холбоо: 48 айлын орон сууц, конторын засвар 2 барилга
Төр засгийн ордон: Зоогийн их танхим, хэвлэх үйлдвэр, амралт зэрэг 6 барилга
“Уриа” “Өгөөж хишиг” ХХК зэрэг 6 байгууллага: Контор, үйлчилгээний 8 барилга Бүгд улс олон нийтийн 36, байгуулагын захиалгаар 100-аад барилга барьж ашиглалтанд оруулан олон сайхан түншлэгчийн хүндэтгэл хүлээж ажилласандаа манай хамт олон баяртай байдаг.

Сүүлийн жилүүдэд байгууллага менежментийн өөрчлөлт хийж өөрийн хүч хөрөнгөөр орон сууцны барилга болон “Юнайтед апартмент” үйлчилгээтэй орон сууцны барилгуудыг барьж заримыг нь ашгилалтанд оруулаад байна.

Манай компани мэргэжлийн 60 гаруй ажилчидтай, нэгэнт эхэлсэн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хөдөлмөрч чадварлаг залуу боловсон хүчинтэй хамт олон. Мөн барилга, сантехник, цахилгаан, програм хангамжийн 10 гаруй инженер техникийн ажилтанууд гол үүрэг гүйцэтгэдэг бол байгууллагын эдийн засгийн үзүүлэлтийг ахицтай жигд байлгахаар чадалтай санхүү, маркетингийн албадууд тооцож төлөвлөж ажилладаг.
Манай үйл ажиллагааны гол чиглэл Барилга угсралт бөгөөд залуучууд ихтэй учраас “Архины асуудалгүй”, “Хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдлыг хангасан”, “Зөв залуучууд” зэрэг уриатай аяныг зохион байгуулж 2010 оноос хойш хэвшүүлсэн хамт олон юм.

Түүнээс гадна гадаад худалдааны ажлыг БНХАУ, Турк орнуудтай тууштай явуулж барилгын материал, хийц эдлэл нийлүүлэхээс гадна “Зөвхөн шахаж савлав” уриатай Турк улсын ТАМЕК брэндийн жүүсийг нийтийн хүртээл болгосон хүчирхэг хамт олон ажиллаж байна.

Манай компаний хамт олон ажил хөдөлмөрөөрөө:
2003 онд Барилгын салбыарын ТОП-10 байгууллагаар шалгарсан
2004 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон”
2006 онд БХБНААГазар, МБХолбооны “Шилдэг байгууллага, хамт олон” өргөмжлөл
2008 онд МҮХАҮТанхим, ЗГ-ын хамтарсан шагнал “Бизнесийн ТОП-100 д өрсөлдөгч 50”
2005-2010 онд Найдвартай төлөгч А үнэлгээ өргөмжлөлийг 6 удаа
2011 онд МАОЭНХолбооны “Монгол улсын Хувийн хэвшлийн анхдагч ажил олгогч”  өргөмжлөл
2011 онд Захирал П.Амартүвшин нь “Нийслэлийн Хөдөлмөрийн аварга” батламж
2014 онд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын “Шилдэг шимтгэл төлөгч” өргөмжлөл
2014онд Үндэсний бизнес хөгжлийн нэгдлийн “Монголын манлай” өргөмжлөл зэрэг шагналуудыг хүртсэн.

Харилцах утас: 99087828, 99199452
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Элчингийн хороолол, Хүүхдийн паркийн зүүн талд