“ЮП” ХХК нь 2009 оны 08-р сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа богино хугацаанд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхай зэрэг томоохон салбаруудад үйл ажиллагаа амжилттай явуулж оновчтой менежмент, чадварлаг, бүтээлч баг хамт олны хүч хөдөлмөрөөр жилээс жилд өргөжин тэлсээр байна.

ЮП ХХК нь 3  салбар охин компанитай нийт 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд толгой компани болох “ЮП” ХХК нь салбар компаниудаа нэгдмэл удирдлага зохион байгуулалт, бодлого зохицуулалтаар ханган ажилладаг.

Толгой компани буюу Төв оффисын үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан бизнесийн салбарууддаа удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр туслалцаа үзүүлэн, стратеги бодлогын хүрээнд шийдвэр гаргаж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан хяналт тавихад чиглэгддэг.

Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж, бизнесийн шинэ санал санаачлагыг эрэлхийлэн, хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд группын нийт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, сургалт, хөгжил, нийгмийн асуудал нь толгой компаний анхаарлын төвд байдаг

Цаашид бид үйл ажиллгаагаа улам бүр өргөжүүлж үйлчилгээ, санхүүгийн салбарт хөрөнгө оруулж жил бүр шинэ ажлын байр шинэ технологийн нэвтрүүлж байх болно.

Эрхэм зорилго: Монгол орныхоо бүтээн байгуулалтын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний томоохон хэмжээний групп болох. 

Алсын хараа: Хойч үеийн минь өв болох эх нутгийнхаа байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын төлөө хүчин зүтгэнэ.

Үнэт зүйл: 

  • Мэргэшсэн чадварлаг боловсон хүчин
  • Шинэлэг санаа ба манлайлал 
  • Хариуцлагатай байдал, хамтын  ажиллагаа
  • Үнэнч шударга байдал-Өрсөлдөх чадвар

Стратеги: 

  • Бид зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээж, хэрэглэгчиддээ шуурхай хүргэнэ
  • Бид өрсөлдөх чадвараа тогтмол хөгжүүлэх замаар бизнесийн ашгаа өсгөж, санхүүгийн чадавхиа байнга нэмэгдүүлэхдээ түүнийг бүтээн байгуулагчдын хөдөлмөрийг шударгаар үнэлэн урамшуулж, хамт олны гишүүн тус бүрийн ажил мэргэжил, хувь хүний хувьд өсөн дэвжих нөхцөл бололцоог бүрдүүлнэ
  • Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, үйл ажиллагаандаа байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлж ажиллана
  • Хувь хүний мэргэжил-гүйцэтгэлийн ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны, тогтвортой амжилтыг бий болгоно.

Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлсэн  төслүүд: 

  • “NAPOCA” 48 айлын орон сууц
  • 144 айлын орон сууц
  • “Аптаун вилла” 340 айлын орон сууцны хотхон
  • 648 айлын орон сууцны хотхон

Нийгмийн хариуцлага 

Өсөн дэвшиж байгаа шинэ залуу компани болохын хувьд бизнесийн үр ашгийн хажуугаар нийгмийн хариуцлагыг ухамсарлан дараах чиглэлээр үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлнэ.

Нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах.Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж, бүтээн байгуулалтын үйлсдээ зөвхөн дотоодын ажиллах хүчийг ажиллуулах замаар иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих.Компанийн нэвтрүүлэх тоног төхрөөмж, техник технологи нь байгаль орчинд ээлтэй, экологид халгүй, эрчим хүч, дулааны хэмнэлттэй байж, хог хаягдал багатайгаар ашиглах түүхий эддээ хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Компанийн шинэ залуу чадварлаг боловсон хүчин, ялангуяа нарийн мэргэжлийн инженер боловсон хүчинг гадаадад бэлтгэх бодлого баримтлах Урлаг спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хамтлаг продакшнуудыг дэмжих замаар бизнесийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээг тогтмол авч байх. 

Вэб хуудас: http://www.delgerehhothon.mn/
Харилцах утас: 8610-6777, 9410-6777, 7722-9999
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Ханну оффис центр, 500 тоот

Төслүүд

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хэрэгжиж буй төсөл