Тус компани нь 2003 оны 05 –р сарын 28-ны өдөр 2766965 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн болно. 2003-2012 онд манай компани ИТА болоод ня-бо зэрэг 16 хүний болон бусад туслах ажилтан техникчид багтсан 4 багаар нийт 50 орчим мэргэжлийн болон туслах ажилчны бүрэлдэхүүнтэй  барилгын засал чимэглэл, угсралтын 20.1 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 

Бид 

  • Барилгын угсралт , засал чимэглэл , интерьер дизайн
  • Сантехникийн угсралт салхивч агууржуулалт
  • Гадна дотно цахилгааны угсралт 
  • Тусгай зориулалтын бетоны ажил  гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба чиглэлдээ мэргэшсэн инженер техникийн ажилтан  бүхий 4 үндсэн бригадтай. 

Манай компани  АНУ-д болдог WORLD OF CONCRETE-2007,2011,2012, Германы Кёлн хотод болдог USETECH-2011 үзэсгэлэнд оролцсон ба  Хятадын Бээжин , Шанхай, Гуанжу хотын барилгын үзэсгэлэнд тус тус оролцож шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг үзэж туршлага судалж өөрийн ажил үйлчилгээнд нэвтрүүлэхийг гол зорилго болгодог.    

  • 2006 онд Голомт хотхоны автогаражийн зориулалт бүхий -1.-2 давхраас бүрдсэн “F3” блок, -1.-2.1,2 давхар бүхий үйлчилгээний зориулалттай “Н” блокын барилгуудын засал чимэглэл, дээврийн ажлыг 60-аад ажиллагсдын бүрэлдэхүүнтэйгээр 05-р сарын 28-наас  08-р сарын 10 -ны хооронд хийж гүйцэтгэсэн.        Мөн Багануур ХК-ийн үйлчилгээний автомашины барилгын ажил, хэсгүүдийн конторуудыг засварлах ажил, Эм Си Эс интернэйшнл ХХК-ын Эрчим төвийн танхимын сендвичэн барилгын  ажил зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
  • 2007 онд УСУГазрын ЗУХАлбаны конторын дотор засал болон дээврийн засвар, Вагнер Ази компанийн хүнд даацын машин механизмын угаалгын газрын сендвичэн барилга, 40см зузаан бетон шал, бохирын сувгийн цутгалт, Эм Си Эс интернэйшнл ХХК-н туслан гүйцэтгэгчээр Суруга Монгол орон сууцны хорооллыг тэжээх дэд станцын  барилга, хуваарилах байгууламжийн бетон суурь сувгийн ажил, Баруун баян Улаан сумын дэд станцын сендвичэн барилгын угсралтын ажил, Багануур ХК-ийн том оврын автомашинуудын заалны дотор засал, харуулын байрны барилгын угсралт, гадна тохижилт, төмөр хашааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн “САН” ХХКомпанийн туслан гүйцэтгэгчээр 25-р коллекторын 1км урт  ф1000-н бохирын шугамын 10-р хороололд хамрагдсан хэсгийн ажил, Хан-Уул дүүрэгт баригдаж буй 5000 хүний суудалтай спорт цогцолборын цахилгааны дэд өртөөний барилгын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.
  • 2008-2009 онд өөрийн хөрөнгөөр худалдаа үйлчилгээний төв бүхий 6 давхар, дулаан гаражтай 40 айлын орон сууцны барилгын угсралтын ажил болон УСУГазрын ТЦБАлбаны Улаанбаатар хотын бохир ус халдваргүйжүүлэх хэт ягаан туяаны төхөөрөмж суурилуулах 15х18 м харьцаатай сендвичэн барилгын угсралт, бетон сувгийн угсралтын ажил, Зөөврийн ус хангамжийн албаны 12х24м харьцаатай 2 давхар агуулах, гаражийн зориулалт бүхий сендвичэн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөөд   байна.
  • 2009 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний Удирдлагын төвийн барилгын засвар , антистатик шал угсрах , цахилгаан монтажны ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2010 онд” Энержи ресурс” ХХК-ийн спорт цогцолбор, Цэций хорооллын Уурын зуухны барилга, УСУГазрын спорт цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн.
  • 2011 онд “Энержи ресурс” ХХК-ийн Цэций хорооллын Уурын зуухны 2-р ээлжийн барилга, Ухаа худаг уурхайн геологийн оффис, лаборатори, симуляторын барилга угсралтын ажил, “Хангад эксплорейшн” ХХК-ийн Баруун наран уурхайн геологийн лаборатори, оффис, цайны газрын барилга угсралтын ажил, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн барилгын засварын ажил, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын барилгын дотор халаалтын системийн их засварын ажил, Сүхбаатар аймгийн БТСГ-ын барилгын дээврийн их засварын ажил, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 175 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.
  • 2012-2013 онд “Энержи ресурс” ХХК-ийн Наймдайн хөндийн усан хангамжийн барилгын ажил, Дорнод аймгийн Чойбалсан хотод    Цэвэр бохир усны төв шугамын болон төмөр шүүх станцын их засвар,шинэчлэлтийн ажил, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Автовокзал, оношлогооны барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэн улсыг комист хүлээлгэн өгсөн бөгөөд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна.
  • 2014-2015 онд Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд 640 хүүхдийн сургуулийн барилга, Ар Ий Си ХХК-н захиалгаар Шинэ Яармаг хотхоны шугамын ажил, Харгиа цэвэрлэх байгууламжийн 3ш тунгаагуурын угсралтын ажил, Таван Богд ХХК-н захиалгаар Тоёота авто засварын төвийн гадна дотор шугам сүлжээний ажил, Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын инженерийн шугам сүлжээний ажил, Хан Уул дүүргийн 120 мянгатын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгээд байна.
  • 2016-2017 онд Өмнөговь аймгийн ус хангамж ариутгах татуургын 9.5км шугам, Өмнөговь аймагт 240 хүүхдийн спортын цогцолбор сургууль, Баянзүрх дүүрэгт Иргэн Р.Батзоригийн оффиссын зориулалттай 7 давхар барилгыг тус тус гүйцэтгээд байна.
  • Манай компаний үүсгэн байгуулагчид бид өөрийн эзэмшсэн мэргэжлээ хүндэтгэн үйлдвэрлэлийн доголдол, чанарын гологдол гаргахгүй ажиллах, захиалагчийн тавьсан шаардлага , саналыг 100% биелүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг байдал болон багаар ажиллах чадвараар бусдаас илүү гэж үздэг.
  • Сайн констракшн ХХКомпаний үүсгэн байгуулагчид бид барилгын болон сантехникийн инженер мэргэжилтэй бөгөөд инженер техникийн ажилтнууд маань мэргэжлийн өндөр чадвартай, дадлага туршлага сайтай ба манай хамт олон өөрсдийн мэргэжлээ хүндэтгэн захиалагч талын шаардлага саналын дагуу ажил үйлчилгээндээ сэтгэлээсээ хандан, чанартай ажил гүйцэтгэхийг гол зорилгоо болгодог нь бидний онцлох давуу тал юм.  
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын нийт мөнгөн дүнг жил, жилээр жагсаах:
Харилцах утас: 8811 3267
Хаяг: БЗД

Төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хэрэгжиж буй төсөл