"ЖИГҮҮР ГРАНД ГРУПП"-ийн тухай, түүхэн замнал

Жигүүр Гранд Групп нь Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн 1989 оноос жижиг үйлдвэрлэл, худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр ирээдүйн их үйлсийн аянд эргэж буцалтгүй орсноос хойш бид 29 жилийг үдлээ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон Монгол Улсын барилгын салбартаа тэргүүлэгч, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, брэнд хамт олон болоод байна. Жигүүр гранд группийн барилгын салбар нь социализмын нэгэн хэвийн уйтгартай хэв маяг бүхий барилга байгууламжтай Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчилж, шинэ зууны нийслэл хотыг сүндэрлүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 2500 гаруй айлын орон сууц, 751 195 м.кв ажлын байр, үйлчилгээний төвийг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад өгсөн байна.

Бүтээн байгуулалт:

1989-2000

  • Хөвсгөл аймагт “Идэр” зочид буудал, үйлчилгээний барилга
  • Жаргалант ХХК оффис барилга
  • Улаанбаатар төмөр замын “Жинчин” зочид буудлын барилга
  • “Жигүүр Гранд” зочид буудлын барилга
  • Улаанбаатар төмөр замын “Билетийн касс” барилга
  • “Нарантуул” худалдааны төвийн цагдаагийн газар, зоогийн газар, оффис
  • Эрдэнэт консорциумийн орон сууц
  • Баянбулаг зуслангийн албан хаагчдад зориулсан зуны байшингийн хотхон
  • Гаалийн ерөнхий газрын Горхи дахь зочид буудал, худалдааны төв
  • “Leaders” ХХК-н оффисийн барилга
  • “АПУ” ХХК орон сууц

2000-2016

  • “Богд Хангай зочид буудлын ард орон сууц” 2000он /Талбайн хэмжээ: 4,800 м2, айл өрхийн тоо: 33/
  • “Скайтел компаний оффис барилга” 2001он /Талбайн хэмжээ: 3,000м2/
  • “Шаазангийн үйлдвэр орон сууц” 2002он /Талбайн хэмжээ: 5,040м2 айл өрхийн тоо: 34/
  •  “Орон сууцны барилгатай, Бээжин зочид буудал, худалдааны төв” 2002он /Талбайн хэмжээ: 7,200м2/
  •  “Оргил орон сууц, худалдааны төв” 2003он /Талбайн хэмжээ: 2,900м2/
  •  “Хос Жүрж Хотхон” 2003-2004он /Талбайн хэмжээ: 9,090м2, айл өрхийн тоо: 99/
  • “Парламент” оффис, орон сууцны барилга, 2004 он /Талбайн хэмжээ: 6,700м2 айл өрхийн тоо: 10/
  • “Континентал Резиденс” 2005он /Талбайн хэмжээ: 7,432м2, айл өрхийн тоо: 49/
  • “Жигүүр Гранд Группийн үйлдвэрийн барилга” 2005-2006 /Талбайн хэмжээ: 2,100м2/
  • “Наран хотхон” 2006-2007он /Талбайн хэмжээ: 20,365м2, айл өрхийн тоо: 168/
  • “Сансарын 54 айлын орон сууц” 2007-2008 /Талбайн хэмжээ: 6300м2 Айл өрхийн тоо: 54/
  • “Гранд Плаза Цогцолбор” 2009-2010он /Талбайн хэмжээ: 41.375м2 бүхий оффис худалдааны барилга/
  • “Шинэ Зуун Цогцолбор” 2010-2011он /Талбайн хэмжээ: 5,338м2, айл өрхийн тоо: 225/
  • “Жигүүр Гранд оффис барилга” 2010он /Талбайн хэмжээ: 10,240м2/
  • “Zaisan Luxury Village хотхон” 2011он /Талбайн хэмжээ: 18,238м2, айл өрхийн тоо: 110/
  • “Хунгийн хотхон” 2012он /Талбайн хэмжээ: 14,376м2 орон сууц, 4,373м2 үйлчилгээний газар, айл өрхийн тоо: 89/
  • “Сонсголонгийн агуулах” 2013он /Талбайн хэмжээ: 25,000м2/
  • “ГрандМед Эмнэлэг” “Zaisan Village” 2014 он /Талбайн хэмжээ: 18,900м2, айл өрхийн тоо: 82/
  •  “Гэгээнтэн Цогцолбор” 2014 он /Талбайн хэмжээ: 37,632м2, айл өрхийн тоо: 180/
  • “Гэгээнтэн Энтертаймент төв”, 2015 он /нийт талбай: 10,176,04м2/
  • “Баатарван” амралт сувилалын газар 2015 он /нийт талбай: 3,949,6м2/
  • “Романа резиденс” орон сууц, оффис, үйлчилгээ 2016 он /нийт талбай 23,400м2/
  • “Парк Вью” орон сууц, үйлчилгээ, оффис 2017 он /нийт талбай 49,000м2/

Жигүүр Гранд Групп-ийн барьсан барилга байгууламжууд нь оршин суугчид, захиалагчдын шаардлагад нийцсэн, орчин үеийн архитектор дизайн, инженерийн шийдэл бүхий, тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц өндөр зэрэглэлийн барилгууд байдгаараа онцлогтой.

Харилцах утас: +(976) 7555-4455
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма ганди гудамж, Романа ресиденс

Төслүүд

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Хэрэгжиж буй төсөл