"Нарантуул трейд" ХХК нь 1993 онд байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус компани 1995 онд барааны төв захыг дуудлага худалдаагаар хувьчилж авсан бөгөөд үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн 1999 онд "Нарантуул" худалдааны төв болгон өргөжүүлж ашиглалтад оруулсан билээ. "Нарантуул" худалдааны төв нь 22.2 га талбайд төв хэсэг, өргөтгөлийн хэсэг, "Баялаг-Ундраа" худалдааны төв гэсэн үндсэн хэсгүүд болон 300 гаруй ажиллагсад, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 15.000 гаруй иргэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулан улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тус худалдааны төвд иргэдийн бүхий л хэрэгцээг хангах худалдаа, үйлчилгээний цогц үйлчилгээ бүрэн бүрдсэн бөгөөд өдөрт дунджаар хот, хөдөөгийн 100 гаруй мянган хүнд үйлчилж байна.

Вэб хуудас: http://ssgarden.mn/
Харилцах утас: 11-457021
Хаяг: Хан-Уул дүүрэг, Гэгээнтэн хотхоны зүүн талд