Бидний бизнесийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй та бүхэнд талархал илэрхийлж Улз групп ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна.

Бид 20 гаруй жилийн тэртээд ууган компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр уул уурхайн үйлдвэрлэл, геологи хайгуул, барилга, хөдөө аж ахуй, санхүүгийн үйлчилгээ, шатахууны импорт худалдаа, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн олон зуун ажлын байрыг бий болгож, Монгол улсынхаа хөгжилд зохих хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа үндэсний аж ахуйн нэгж болон хөгжжээ.

Улз групп нь бизнесийн салбаруудын үйл ажиллагаандаа техник технологийн хөгжил, хүний нөөцийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  оновчтой системүүдийг нэвтрүүлж, байгальд ээлтэй эко үйлдвэрлэлийг эрхэмлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажиллахыг тэргүүний зорилго болгодог.

Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэж хамтран ажилладаг та бүхэнд талархахын ялдамд манай зүгээс та болон танай байгууллагатай хамтран ажиллахдаа ямагт таатай байх болно гэдгээ илэрхийлье.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Вэб хуудас: http://ulzgroup.mn/
Харилцах утас: 7015 9000
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Улз гол цогцолбор

Төслүүд

-

73м2 - 422м2

VIP residence

Хэрэгжиж буй төсөл