Тус компани нь анх 1991 онд “ТЭС” нэртэйгээр байгуулагдан ажиллаж байгаад 1998 оны 9-р сараас хувьчлагдан “Баганат Өргөө” ХХКомпанийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

            Манай байгууллага нь барилга угсралт, материал үйлдвэрлэл, сантехник, цахилгааны угсралт, зураг төсөл, төсөв боловсруулах, гадаад дотоод худалдаа, импорт, экспорт, реэкспортын ажлыг эрхлэн явуулдаг.

            Мөн түүнчлэн БНСАУ-н JAE IL Industral Co.,Ltd, Япон улсын ITAMI JIDOSHI KABUSHIKI KAISHA, KHALZAN RENBOOJIN гэх зэрэг байгууллагуудтай түншлэн ажиллаж япон, солонгос зэрэг улсуудаас барилгын салбарын хүнд даацын болон уул уурхайн чиглэлийн машин механизм, тоног төхөөрөмж, суудлын автомашин зэргийг Монгол улсад экспортлох, реэкспорт хийх зэрэг ажил үйлчилгээг эрхлэн явуулж байна.

            АНУ-н бетоны холбооны гишүүн, МУ-н барилгачдын холбооны гишүүн байгууллага, Монголын инженерүүдийн холбооны гишүүн байгууллага бөгөөд урлаг спортыг хөгжүүлэхийн төлөө өөрсдийн зүгээс шалтгаалах бүхнийг хийж ирлээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн “Баганат-Өргөө” багийг 1998 оноос хойш ивээн тэтгэж энэ бүх хугацаанд МСБХ-ны лигийн мөнгөн медаль 2 удаа, хүрэл медаль 2 удаа хүртсэн амжилттай. 1998 оноос хойших хугацаанд “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, “Монгол чанар 2007”, “Шилдэг ажил олгогч байгууллага”, “Нийтийн аж ахуйг дэмжигч байгууллага” зэрэг шагнал өргөмжлөл хүртэж байсан.

            1998 оноос хойш хугацаанд нийт 10,609,930,800 төгрөгийн барилга угсралт, их засвар шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нормчлолын санд 19,096,754 төгрөгийг хуримтлуулан Барилга Нийтийн Аж Ахуйг Дэмжих Үндэсний төвд тушаасан байна.Үүнээс сүүлийн 2 жилийн хугацаанд 5,897,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж 10,614,600 төгрөгийн нормчлолын сангийн шимтгэлийг төлсөн.

            1991 оноос өнөөдрийг хүртэл хугацаандаа Оёдлын Төв Үйлдвэрийн нэгтгэлийн барилгууд, “Угалз” компанийн технологийн өөрчлөлт, “Тахь-Ко” ХК-н цехүүдийн тоноглол, засвар, граж, “Хүүхдийн хувцас” ХК-н контор, склад, гражийн барилгууд, Бакула Ренбүүчи ламын “Мөргөлийн сүм” –н барилга, “Мандал” ХХК –н сүүний үйлдвэрийн барилга, шинээр байгуулагдсан Япон улсын ЭСЯ –ны барилгын дээвэр, “АПУ” ХК –н архи ундааны цехийн дээвэр, “Баян Өндөр Уул” ХХК –н контор /Акума төв/, сэлбэгийн дэлгүүрүүдийн барилга, Болгар улсын ЭСЯ –ны барилгын дээвэр, Хот Орчмын Зам Засвар Арчлалт ХК –н конторын барилга, мөн түүний харъяа Баянчандмань суман дахь үйлчилгээний барилга, МЦХ ХК –н цэцэрлэгийн барилгын засвар, хэрэглэгчдийн товчооны барилгын засварын ажил, цахилгаан сантехникийн ажил, Женерал Импекс ХХК –н агуулахын барилга, Кино үйлдвэрийн дээврийн засварын ажил, “Скайтел” ХХК –н Эрдэнэтолгой, Маахуур толгой, Буянт Ухаа, Алтай трейдинг ХХКомпани, Гэмтэл Согоын Клиник, Улаанбаатар хивс, Барилгын коллежийн байран дахь станцуудын барилга, Дорноговь аймгийн Замын Үүд хотын станцын барилга, “Говь” ХК -1 үйлдвэрийн их засварын ажил, Говь-2 үйлдвэрийн засварын ажил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хүн эмнэлэгийн барилга, “Их цэнгэг” ХХК –н технологийн хэрэгцээний уурын шугам, “Скайтел” ХХК –н 6 буудал дахь станцын барилга, Чингэлтэй уулан дахь станцын барилга, Чингэлтэй -2 станцын гадна хашаа, Замын Үүд дахь станцын антенн, хашаа, ЗГ –н 2 –р байр, Сараро зочид буудал, 5 –н байрлах станцуудын засвар, Замын Үүд дахь станцын инженерийн шугам сүлжээ, БГД –н 5-р хорооны гадна дулааны ажил, ХЦУГ-н цооног, гадна бохир ус, “Орхон Их Сургууль” –н өргөтгөл,  “Орхон Их Сургууль” –н дээврйин ажил, “Аналитик” ХХК –н 100 автомашины гражын барилга, “Скайтел” ХХК –н үйлчилгээ, оффисын барилга, “Скайтел” ХХК –н 5 станцуудын дизелийн өрөө, ДЦС-4 ТӨХК –н төв гуанзны их засварын ажил, “Ноос Импекс” ХХК –н контор, гуанзны засвар, склад, автомашины гражын барилга, “Орхон Их Сургууль” –н 2-р ээлжийн өргөтгөлийн барилга, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны конторын засварын ажил, “Монгол Амикал” Хамтарсан үйлдвэрийн засвар, НҮБ –н бэлчээрийн тогтвортой менежмент төслийн конторын засварын ажил, интернэт хаус төвийн өргөтгөлийн барилга, Голомт банкны тооцооны 7 –р төвийн засвар, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК –н конторын их засварын ажил, автомашины тосолгоо үйлчилгээний ESSO төвийн барилга, “Алтай цайдам” ХХК-н автозасварын төв, “Ган цэнэг” ХХК-н автозасвар оффисын барилга, 10 жилийн гүнзгийрүүлсэн сургалттай “Арвис” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилга, “Гүн Энх” ХХК-н үйлчилгээтэй 10 айлын орон сууц, “Монгол Амикал” үйлдвэрийн 3000м2 талбай бүхий дээврйин засвар, Булган аймгийн Тэшиг суман дахь 10 ортой эмнэлэг, “Орхон Их Сургууль” –н хурлын зал, номын сангийн барилга, “Энержи Интернэшнл” ХХК –н дулааны хэрэглэгчдийг үйлчлэх төв, НБХБТГ–н ЧД 8-р хороонд баригдсан хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилга, БГД 2-р хороо, 2-р хороолол, энхтайваны өргөн чөлөө, үйлчилгээтэй 48 айлын орон сууц, 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 32 айлын орон сууц, Акума эрин ХХК-н өргөтгөл, автозасвар, агуулахын барилга, Коммод компанийн оффисын барилга, өргөтгөл, Цэ Пү ХХК-н эрэгтэйчүүдийн эмнэлгийн өргөтгөл, Ган Инж ХХК-н оффисын барилга, Санзайн аманд байрлах Баганат-Өргөө хотхон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга,  СХД, 14 дүгээр хороо, үйлчилгээтэй 35 айлын орон сууцны барилга, БЗД, 6 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол иргэн Ч.Цэрэндолгорын 12 давхар үйлчилгээтэй орон сууц, БЗД, 8, 16 дугаар хороо 30,3 га ГХДТөлөвлөлтийн төсөл зэрэг барилга байгууламжуудыг барьж сайнаас онц сайн үнэлгээтэй хүлээлгэн өгөөд байна.

Харилцах утас: 77400677 77067777
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө 77 байр 5 давхар

Төслүүд

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Хэрэгжиж буй төсөл

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Хэрэгжиж буй төсөл