Эх Ачуут Констракшн” ХХК нь 2010 оны 12-р сарын 24-нд анх Барилга засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг үйл ажил гүйцэтгэх чиг үүрэгтэй, нэг гишүүнтэйгээр байгууллагдан үйл ажиллагаа эхлэн явуулсаар өдгөө 500 гаруй үндсэн болон туслан гүйцэтгэх ажиллагсадтай нийт ажиллагсадаа зөвхөн үндэсний мэргэжилтэнүүд, ажилчдаар бүрдлүүлэн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлсэн байна. Бид салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд орж хэдийнээ олны танил болж, их хотын бүтээн байгуулалтад өнгө үзэмж, тав тух, шинэ санаа орчин үеийн шийдлийг агуулсан төслүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай, итгэл сэтгэлтэй бүтээлч хамт олны нэгдэл болон өргөжин дэвшиж ирсэн билээ. Ажил хөдөлмөр, бүтээл бүтээмж ундарсан энэ жилүүдэд бид:

Өөрсдийн хөрөнгө, төсөл санаачлагаар Сонгино Хайрхан дүүргийн 29-р хороонд стандарт зэрэглэлийн 25*2 айлын “ Тохилог сууц” 2010 он, “Ачуут” үйлчилгээний төв 2011 он, Сонгино Хайрхан дүүргийн 29-р хороонд стандарт сайн зэрэглэлийн 140 айлын “ Хос Багана”  2012-2013 он, Эрдэнэт хотод сургуулийн багш ажилчдын 12 айлын “Цайхун- Гэгээ” 2013 он, зэрэг орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалт бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болно.

Манай компани Их бүтээн байгуулалтын жилтэй холбогдуулан 2013 оноос эхлэн Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороонд байрлал бүхий стандарт сайн зэрэглэлийн “Хархорин” цогцолбор хорооллын төслийг санаачлан эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын дэд бүтэц, зам тээврийн нөхцөл сайтай А зэрэглэлийн бүсэд байрлах орчин үеийн өнгө  төрх дизайн, техникийн шийдэлтэй 2300 айлын орон сууц бүхий “ Хархорин” хороолол шинээр сүндэрлэн босож байгаа бөгөөд барилгын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэж, олон улсын стандартад нийцсэн материалуудыг ашиглан дотоод заслын оновчтой шийдлийг санал болгож орчны тохижилт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, төвлөрсөн худалдаа үйлчилгээний төв, авто машины ил болон дулаан зогсоол, оффис, зочид буудал, харуул хамгаалалт аюулгүй байдлын бүрэн автомат систем  зэргийг өөртөө багтаасан. Тус цогцолбор хороолол нь их хотын маань бүтээн байгуулалтанд бидний оруулах бас нэгэн томоохон хувь нэмэр юм.

Харилцах утас: 11-635306, 8802-7676
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, "Монгео" ХК-ийн 2 давхарт 213 тоот

Төслүүд

1,900,000₮

41м2 - 80м2

Хархорин хороолол

Хэрэгжиж буй төсөл