“Эрин интернэшнл” ХХК нь 2002 оноос эхлэн Монгол улсын анхны гаалийн тусгай бүс болоод анхны олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг өнөөг хүртэл явуулж буй тэргүүлэгч компани юм. 2012 оноос зам гүүрийн угсралтын салбар болон барилгын салбарт “Чанар, шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч (баримтлагч)” цоо шинэ “Эрин” брэндийг бий болгохоор олон арван шилдэг туршлагатай инженерүүд, баг хамт олны хамтаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Манай компани тээвэр зуучлалын үйл ажиллагааныхаа давуу талын хүрээнд Ази, Европын Герман, Итали, Польш, Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг улс орнуудаас чанарын үзүүлэлтээр дэлхийд танигдсан барилгын материалуудыг тээвэр зуучлалын нэмэлт зардалгүйгээр барилгын үйл ажиллагаандаа зориулан импортлож байгаа явдал юм. Мөн Герман технологийн вакуум цонхны үйлдвэр, барилгын салхивчны үйлдвэр болон бетон зуурмагийн үйлдвэрүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн үйлдвэрлэл, барилга угсралтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингэснээр Улаанбаатар хотын авто зам, дэд бүтцийн хамгийн таатай бүсэд чанарын үзүүлтээр улсын хэмжээнд дээгүүрт тооцогдох орон сууцны “Эрин хороолол”-ын орон сууцыг хамгийн боломжит үнээр барилгын зах зээлд нийлүүлж байгаа нь орон сууц худалдан авагчдад хүргэж буй хамгийн том давуу тал юм.

“Эрин Хороолол” төслийн танилцуулга

“Эрин хороолол” төслийн хүрээнд 2014-2016 оныг хүртэл нийтдээ 12 давхар, 12 блок бүхий 2000 гаруй айлын цогцолбор хорооллыг бүтээн байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой “А” зэрэглэлийн бүсэд байрлаж барилга угсралтын ажлаа явуулж байна. “Эрин хороолол”-ын 1-р ээлжийн 550 айлын 4 блок (байр) 2014 оны IV улиралд багтан ашиглалтанд орохоор төлөвлөгдөн захиалгаа авч эхлээд байна.

Вэб хуудас: http://www.erintown.mn/
Харилцах утас: 7000-4036
Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Тээвэрчдийн гудамж

Төслүүд

2,000,000₮

30м2 - 80м2

Эрин хороолол

Хэрэгжиж буй төсөл