Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргана

Уншсан тоо: 597
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 15

Орон сууцны 8%-ийн хүүтэй зээл олгож эхэлсэн 2013 оноос хойш "МИК Холдинг" компани нийт 8 удаагийн хэлцлээр 2.35 их наяд төгрөгийн, урт хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гаргаад байгаа юм.

Хамгийн сүүлд 2-р сард “МИК Актив-8” тусгай зориулалтын компани 8%-ийн хүүтэй зээлд хамрагдсан 3311 зээлдэгчийн материалыг багцалж, хоёрдогч зах зээлд 186.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаснаар дээрхи хэмжээнд хүрсэн гэсэн үг. 

Тэгвэл "МИК Актив-9" тусгай зориулалтын компани 9 дэх удаагийн үнэт цаас гаргахаар болж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлөө авсан байна. "МИК Холдинг" компани энэ онд 4 удаагийн багцаар нийт 700 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ.

"Орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл болох урт хугацаатай үнэт цаасны эхлэлийг тавьж, орон сууцны зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнэт цаас эзэмшигчдийн өмчлөлд байгаа үнэт цаасны төлбөрийг цаг хугацаанд нь найдвартай төлөх тогтолцоог хангахад МИК-ийн үйл ажиллагаа чиглэдэг" гэж тус компанийнхан ярьсан юм.  

                                                                                                                                                                                                                      П.Болор                                                                                                                
                                                                                                          

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим