5%-ийн зээлд хамрагдах шинэ суурьшлын бүс хаана вэ?

Уншсан тоо: 786
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 13

Орон сууцны 5%-ийн хүүтэй зээлийг тодорхой байршлуудад олгох тухай Засгийн Газрын тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд орон сууц худалдан авсан 570 зээлдэгчийн 23,3 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хүүг 8%-иас 5% руу шилжүүлсэн гэсэн мэдээг Монголбанкнаас гаргажээ.

5%-ийн зээлийн журамтай холбоотойгоор ойлгомжгүй асуудал гарч байгаа нь шинэ суурьшлын бүс гэх нэр томъёо. 

"Шинэ суурьшлын бүсэд баригдсан хотхон, хорооллуудаас" Шинэ Яармаг” хороолол, Баянголын аманд баригдсан хорооллын орон сууцыг эхний удаад 5%-ийн хүүтэй зээлд хамруулна” гэх мэдээллийг сар шахмын өмнө албаны эх сурвалжаас авч байв. 

Тэгвэл дийлэнхи арилжааны банкны эдийн засагчид: "Шинэ суурьшлын бүс гэсэн ерөнхий нэр ярьж байгаа болохоос биш, ямар хорооллуудын орон сууцыг хамруулах тухай нарийн мэдээлэл ирээгүй”"гэж хариулж байна.

Харин Худалдаа Хөгжлийн Банк өөрийн пэйж хуудсандаа "Шинэ суурьшлын бүсэд баригдсан Шинэ Яармаг, Буянт-Ухаа, Баянголын ам, Ургах наран, Эрин хорооллын орон сууцнаас 5 хувийн хүүтэй зээлээр худалдан авч болно" гэх мэдээлэл оруулжээ.

Эдгээр байршилд 5%-ийн хүүтэй зээл олгох тухай чиглэл хаанаас ирсэн талаар Худалдаа Хөгжлийн Бакнаас тодруулахад: “Энэ газруудыг шинэ суурьшлын бүс гэж Засгийн Газрын тогтоолд заасан байдаг” гэсэн тайлбарыг өгсөн.

Уг нь 2010 онд батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т:

"Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", "Ирээдүй", "Баянголын ам", "Ургах наран", "Эрин хотхон" зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20.000 айлын орон сууц, Дархан хотын 13-р хороололд 2000 айлын орон сууц барина” гэсэн өгүүлбэр байдаг л даа. 

Нэгэнт Засгийн Газрын тогтоолд шинэ суурьшлын бүс гэж дурдагдсан учраас дээрхи хорооллууд 5%-ийн хүүтэй зээлд хамрагдах байх гэсэн ойлголттойгоор Худалдаа Хөгжлийн Банк албан ёсны пэйж хуудсандаа тавьсан бололтой. 

2010 онд гарсан тогтоолд "Эрин" хорооллыг шинэ суурьшлын бүсэд хамааруулж байсан байж болох. Харин одоогийн нөхцөлд "Эрин" хорооллыг шинэ суурьшлын бүс гэж тооцох юм бол дэргэд нь баригдсан "Хархорин" хороолол ч мөн л хамаарах ёстой болох нь.

Энэ мэтээр "Шинэ суурьшлын бүс"-д ойлголтын зөрүү их байна. "Шинэ суурьшлын бүс" гэх нэг томъёогоо одоо нэг цэгцэлж авах гэж байгаа юу, ямартай ч ирэх 7 хоногт БХБЯ-наас УИХ-д нэгэн хүсэлт өргөн барихаар бэлтгэж байгаа аж. 

Эх сурвалж хэлэхдээ: "Нийслэлийн алслагдсан 3 дүүргийн 24 байршилд шинээр хот төлөвлөж, шинэ суурьшлын бүс байгуулах ёстой. Эдгээр байршлыг тодорхой зааж өгөх хүсэлтийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барина. Үүний дараа шинэ суурьшлын бүсэд аль байршил хамаарах вэ гэдэг нь тодорхой болно" гэлээ.

Шинэ хот төлөвлөгдөж, тэнд нь орон сууц баригдаж, түүнийг нь 5%-ийн хүүтэй зээлээр худалдаж авна гэхээр их л хол сонсогдож байна. Ядахнаа одоо баригдаж байгаа "Шинэ Яармаг", "Баянголын ам", "Буянт-Ухаа" зэрэг хорооллуудаа багтаагаасай...
                                                                                                                                                                                                         П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим