Түрээсийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Уншсан тоо: 605
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 12

“ТОСК-Түрээс-1” компаниар дамжуулан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос ТОСК-д энэ оны эхээр олгосон байна.

ТОСК-ийн зүгээс энэ онд урьдчилсан байдлаар 26 тэрбум төгрөгийн үнэт гаргахаар  төлөвлөжээ. Энэ хөрөнгөөрөө зах зээл дээр борлогдоогүй байгаа хувийн хэвшлийнхний орон сууцыг үнэ тохиролцон худалдан авч, иргэдэд хямд үнээр түрээслүүлэх гэнэ. 

Иргэдэд хямд үнээр түрээслүүлэх учраас боломжийн үнэ санал болгосон компанийн орон сууцыг худалдан авах нь тодорхой. ТОСК-ийн хувьд цаашид “Буянт-Ухаа-2” хорооллын дараагийн ээлж болон “Буянт-Ухаа-3” хорооллоосоо түрээслүүлэхээр төлөвлөж байгаа.

Өнгөрсөн сарын сүүлчээр болсон түрээсийн орон сууцны бүртгэлд ахмадууд маш олноороо хандсан. Залуу гэр бүлүүд болоод бусад бүлгийнхний хувьд түрээслэж байгаад өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хувилбараар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа. 

Өөрөөр хэлбэл түрээслэх хувилбарыг ахмадууд голдуу сонирхож байгаа бол бусад бүлгийнхэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хувилбарыг сонирхож байна. Тиймээс түрээслэж байгаад өөрийн өмч болгож авах, зөвхөн түрээслэх хувилбар хоёрыг дараагийн түрээсийн орон сууцнууд дээрээ зэрэгцүүлээд явах хэрэгтэй юм.
                                                                                                                                                                                                            П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим