5 хувийн хүүтэй зээлийн дараагийн үе шат эхэлнэ

Уншсан тоо: 594
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 07

Олныг нэлээд хүлээлгэсний эцэст 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж эхэлсэн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл хотын төвийн 6 дүүрэгт хэзээнээс хэрэгжихийг иргэд асуудаг.

Тэгвэл 5 хувийн хүүтэй зээлийн дараагийн үе шат яригдаж эхэлжээ. Дараагийн үе шатыг эхлүүлэхдээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдсан шинэ орон сууцнуудад олгож эхлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Ингэвэл энэ жилдээ хотын төвийн 6 дүүргийн хувьд цөөн тооны орон сууцанд л 5 хувийн хүүтэй зээл олгогдоно гэсэн үг.

Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 150 гаруй орон сууцны барилга нийслэлд байгаагаас 80 гаруйг нь дахин барилгажуулах захирамж гарсан.

Эдгээрээс эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Нэхмэлийн шар"-ууд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын шарууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх хуучин байрууд зэрэг дээр төсөл хэрэгжүүлэгчид шалгараад байна.

Эдгээрээс Хан-Уул дүүргийн Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр гэгдэж байсан 25, 26-р байрыг дахин барилгажуулахаар шалгарсан "Эфэс Констракшн" компани нэг байрыг нь өнгөрсөн жил буулгаж, "Морьтон" цогцолборын ажлаа эхлүүлсэн.

Тус компанийн хувьд эхний ээлжийн орон сууцаа энэ жил ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Хан-Уул дүүрэгт "Нутгийн буян" групп "Нэхмэлийн" нэг байрыг буулгаж орон сууцны ажлаа эхлүүлсэн байгаа юм.

Зарим компанийн барилгын ажил ийнхүү явж байгаа ч "Нэхмэлийн" бусад байрууд дээр шалгарсан нэр бүхий компаниуд барилгын ажлаа эхлүүлэхгүй удаж байна гэх гомдол гарч байгаа.

Оршин суугчдын зарим нь гэрээ хийхгүй байгаагаас барилгаа буулгаж болохгүй байна гэх тайлбарыг төсөл хэрэгжүүлэгчид хэлдэг. Ажлаа тодорхой хугацаанд эхлүүлэхгүй бол төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлана гэдгээ нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийлээд байгаа юм.

Төмөр замын шаруудыг дахин барилгажуулахаар 7 компани шалгарснаас Барс захын хойд талын хуучны шар байрууд дээр төсөл хэрэгжүүлэх компаниуд эхний ээлжийн орон сууцаа энэ хавар буулгаж, ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн гэж НЕТГ-аас мэдээлсэн.

Эдгээр компанийн төслийн явцын талаархи сурвалжлагыг манай сайт удахгүй хүргэх болно.
                                                                                                                                                                                                                      П. Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим