“Шинэ Яармаг” хороолол 5 хувийн хүүтэй зээлд хамрагдана

Уншсан тоо: 3605
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 06

Орон сууцны зээлийн хүүг үе шаттайгаар 5 хувь руу шилжүүлэхдээ эхний ээлжинд:
-21 аймаг,
-Налайх, Багануур, Багахангай дүүрэг,
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,
-Нийслэлийн шинэ суурьшлын бүсэд баригдсан орон сууцыг хамруулах тухай Засгийн Газрын шийдвэр өнгөрсөн сараас хэрэгжиж эхлээд байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд орсон болон удахгүй ашиглалтанд орох орон сууцнуудын мэдээллийг манай сайт хүргэсэн. Харин шинэ суурьшлын бүс гэх ангилалд ямар орон сууцнууд багтаж байгаа вэ, “Буянт-Ухаа” хорооллын орон сууц хамаарах уу хэмээн иргэд асууж байна.

Энэ талаар ТОСК-ийн эх сурвалжаас тодруулахад: "Буянт-Ухаа” хороолол 5 хувийн хүүтэй зээлд хамаарахгүй. 5 хувийн хүүтэй зээл олгох ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлнэ гэж байгаа болохоор дараагийн ээлжинд 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж байгаа юм билээ" гэсэн хариултыг өгсөн.

Харин Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ Яармаг” хороолол 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой гэх мэдээллийг Засгийн Газрын эх сурвалж өглөө.

Тус хорооллын эхний ээлжийн 120 айлын 6 давхар орон сууц энэ оны 8-р сард ашиглалтанд орох юм байна. Энэхүү 120 айлын орон сууц нь 3 өрөөнүүдээс бүрдэх бөгөөд 70, 71, 72 м.кв талбайн сонголттой. Дараагийн ээлжинд буюу 11-р сард ашиглалтанд орох орон сууц нь 2 өрөөнүүдтэй байх гэнэ. Ийнхүү ээлж дараагаар орон сууцаа ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.

Нийт талбайн 39,5 хувь нь ногоон байгууламжтай байхаар төлөвлөгдсөн, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, дунд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжтай, орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй гэх зэргээр “Шинэ Яармаг” хороолол давуу тал олонтой аж.

"Шинэ Яармаг" төслийн нэгдүгээр шатны барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтэд 245 сая доллар шаардлагатайгаас 195 сая долларын зээлийг БНХАУ-ын “Экспорт Импорт” банк санхүүжүүлж, үлдэх 15 хувь болон бусад зардал 50 сая долларын санхүүжилтийг ТОСК-иар дамжуулан Хөгжлийн Банк өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх Засгийн Газрын тогтоол гарч байсан билээ.

"Шинэ Яармаг" хорооллын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 80-08-99-00 дугаарын утсаар аваарай.

                                                                                                                                                                                                                П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим