Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох нь эрсдэлтэй юу? Эсвэл...

Уншсан тоо: 619
Нийтлэгдсэн: 2016 оны 03 сарын 05

Ипотекийн зээлийн хүү буурахыг дийлэнхи иргэд хүлээж байгаа. Харин зарим нэр бүхий эдийн засагч ямар учраас ипотекийн зээлийн хүүг бууруулахын эсрэг дуугарч байна вэ?

“Бодит эдийн засгийг харвал энэ зээлийг 5 хувь болгох нь бүү хэл цаашид 8 хувьд нь бариад явах боломж үнэндээ байхгүй. Ийм байхад зээлийг үргэлжлүүлнэ гэж байгаа нь хэрхэн, яаж гэсэн асуулт дагуулна” гэж эдийн засагч Х.Батсуурь дүгнэжээ.

“Эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн шийдэл болж харагдаад байна, үндсэндээ эдийн засагт хохиролтой байсан ч, ямар ч аргаар хамаагүй цаашид явуулах гээд байгаа нь сонгуультай холбоотой. Зээлийн хүү 5 хувь болж буурснаар хэн нэг иргэн, аж ахуйн нэгж, томоохон компани, аль нэг эдийн засгийн нэгж шууд болон шууд бус утгаараа хохирно. Ингэж хохирч байж л зээл цаашаа үргэлжилнэ” гэж тэрээр хэлсэн байх юм.

Ипотекийн зээлийн талаар эдийн засагч Н.Дашзэвэгч өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр:

“Монголбанкны гаргасан мөнгө эргээд өөр рүү нь орж байна. Төрийн мөнгөнөөс арилжааны банкууд 4 хувийн ашиг авчихлаа. МИК ч дундаас нь 2 талынхаа хүүнээс ашиг авна. МИК 27 тэрбумын ашигтай ажилласан гэж байгаа. Зүгээр л компьютер тоглож сууж байгаад ийм хэмжээний ашиг олж байна. Хатуухан хэлэх юм бол төрийн мөнгөнд хулгай, луйвар явагдаж байна. Тиймээс МИК-ийг хувийн хэвшил дангаараа ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ хувийн хэвшил дангаараа ажиллуулвал ашиг олохгүй л дээ. Эсвэл МИК 100 хувь төрийнх байж болох юм. Ер нь МИК, арилжааны банкийг бүр болиод ТОСК-иар дамжуулан орон сууцны санхүүжилтийг хоёр талд нь санхүүжүүлье. Барилга талд нь ч, ипотек талд нь ч гэсэн үг. Манайд ипотекийн сонгодог загвараар явах ямар ч арга алга” гэжээ.

“Монголбанк өөрийнхөө гаргасан зээлийг эргүүлээд өөрөө худалдан авч байгаа бол дунд нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа МИК болон арилжааны банкууд шимтгэл авчихаад хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоотойгоор ипотекийн зах зээлийн үйл ажиллагаа явагдаж байгаа болохоор төр, ард түмний эзэмшдэг Монголбанкинд эрсдэл ирж, төр, ард түмэн төлөх болно” гэж зарим эдийн засагч дүгнэж байгаа аж.

Орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулах тал дээр арилжааны банкууд эрс эсэргүүцсэн тул энэ асуудал бүтээгүй. Харин 8 хувийн хүүг бууруулж 5 хувь болгохыг арилжааны банкууд дэмжиж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн хурал хүртэл хийгээд , “Журам гарлаа л бол хүүг бууруулахад бэлэн байна” гээд байсан санагдана.

Гэтэл  Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат өмнөхөөсөө 180 градус эргэсэн үгийг саяхан хэлэв.

Тэрээр: “Ипотекийн зээл үргэлжилж байна. Санхүүжилт хийсэн нөхцөлд цаашид ч үргэлжлүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ орон сууцны зээлийн урьдчилгааг өөрчлөх ямар ч боломжгүй. Хүүгийн хэмжээг ч өөрчлөх шаардлагагүй гэж бид үзэж байна” хэмээн хэлж байх юм.

Ийнхүү арилжааны банкуудын холбоог толгойлж байгаа нөхдийн нэг нь эргэж буцсан юм яриад эхэллээ.

Зээлийн хүүг бууруулах нь үнэхээр улс төрийн шинжтэй юм бол эсрэг тоглолтууд явагдаад эхлэв бололтой. Өөрсдийгөө олонд танигдсан, нэр хүндтэй гэдэг эдийн засагчид бүгдээрээ АН-ын гишүүд, дэмжигчид биш учраас сөрөг тоглолтыг чадах хэмжээгээрээ хийж эхэллээ гэх үү дээ...

Тоймынхоо төгсгөлд, зээлийн хүүг 5 хувь болгох нь эрсдэлгүй гэж үзэж байгаа эрх баригчдын болон тэднийг дэмждэг эдийн засагчдын байр суурийг сонирхуулахад:

“Цаашид ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас эх үүсвэрийг гаргах учраас эрсдэлгүй. 5 хувийн хүүгийн 2,5 хувийг тухайн банк өөрийн үйл ажиллагааны зардал болгож авна. Үлдсэн 2,5 хувийн хүүгийн өгөөж нь ирээдүйн тэтгэврийн нөөц санд хуримтлагдана. Эхний ээлжинд Монголбанк шинэ мөнгө гаргаж магадгүй. Энэ нь орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас болж ирээдүйн тэтгэврийн нөөц сан хөрөнгөжинө”.

Ийм л эсрэг тэсрэг байр суурийг эдийн засагчид болоод улс төрчид гаргаж тавьж байна.

                                                                                                                                                                                                            П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим