“Улаанбаатар барилга-2016” үзэсгэлэн

Уншсан тоо: 702
Нийтлэгдсэн: 2016 оны 03 сарын 01

"УЛААНБААТАР БАРИЛГА-2016" үзэсгэлэн “Барилгын материал, шинэ техник технологи, орон сууц-хот тохижилт” сэдвээр 3.04-03.14 хооронд “Мишээл Экспо төв”-д шинээр нээгдэж байгаа  “Мишээл барилгын их дэлгүүр”-ийн А танхимд болно.

4000 м.кв талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд 100 гаруй аж ахуйн нэгж талбайн байршлаас хамааран м.кв тутамд 110.000-120.000 төгрөгийн түрээс төлж өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрөө танилцуулах боломжтой гэнэ.

Удахгүй хэрэгжих 5 хувийн хүүтэй орон сууцны зээл, төрийн түрээсийн орон сууцны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр төрийн байгууллагууд өгөхөөр төлөвлөжээ.

Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, барилгын материалын үйлдвэрлэл, импорт эрхлэгч байгууллага, хувь хүн, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид, барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, хүнд машин механизмын худалдаа эрхлэгчид, орон сууц хот тохижилтын компаниуд, зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, арилжааны банкууд, даатгалын компаниуд уг үзэсгэлэнд оролцох боломжтой.

Үзэсгэлэн дээр дурдсан өдрүүдэд 10-19 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа 3-р сарын 4-ний 14 цагт болно.

                                                                                                                                                                                                         П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим