ХУУЧИН БАЙРЫГ БУУЛГАХ АЖИЛ ЯАГААД УДААШИРДАГ ВЭ?

Уншсан тоо: 792
Нийтлэгдсэн: 2016 оны 02 сарын 19

Насжилт өндөртэй, ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хуучин орон сууцуудыг дахин төлөвлөж, барилгажуулах тендерийг Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шарууд голдуу байрууд дээр эхэлж зарласан.

- Нэхмэлийн 3, 4, 8, 9-р байрыг“Рендер Бау” ХХК,

- Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрыг “Фүжи Холдинг” ХХК,

- Арьс ширний 25, 26-р байрыг “Эфэс Констракшн” ХХК,

- Нэхмэлийн 15, 19-р байрыг “Нутгийн Буян” групп дахин төлөвлөж барилгажуулах эрхтэй болсон юм.

Эдгээрээс “Нутгийн Буян” групп, “Эфэс Констракшн” ХХК-иуд нэг нэг байр буулгаж, шинэ орон сууцны барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ жил  ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Харин “Рендер Бау”, “Фүжи Холдинг” компаниуд барилгын ажлаа хараахан эхлээгүй, оршин суугчидтай гэрээ байгуулах ажил нь дуусаагүй байгаа гэнэ.

Дээрхи хоёр компанийг ирэх 4-р сард багтаан ажлаа эхлүүлэхгүй бол төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэж нийслэлээс мэдэгджээ.

Ийм шаардлага тавих нь зүй ёсны хэрэг... Харин төсөл хэрэгжүүлэгчдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

Хуучин орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллахад хөрөнгө мөнгөний асуудлаас гадна иргэдтэй гэрээ байгуулах шатанд асуудал тулгардаг талаар төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл ярьж байна.

Гурван талт гэрээг тухайн байрны айл нэг бүртэй 100 хувь хийсний дараа барилгыг буулгах шаардлагатай. Гэтэл иргэний үл хөдлөх хөрөнгийн маргааны асуудал нь шүүхийн шатанд яваа, эсвэл орон сууцны өмчлөгч нь нас бараад удаагүй учраас өв залгамжлах эрх үүсэх хугацааг хүлээж байгаа зэрэг шалтгаануудаас болж гэрээ байгуулах ажил удааширдаг гэнэ.

Жишээ нь: 36 айлтай орон сууц байлаа гэхэд нэг айл нь үл хөдлөх хөрөнгийн маргаантай, эсвэл өмчлөх эрх үүсээгүй байхад л хүлээлт үүснэ. Хэдийгээр тухайн айл  дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа ч дээр дурдсан шалтгаануудын улмаас гэрээ байгуулах боломжгүй. Ингээд гэрээ хийх ажил хүлээгдэж, улмаар барилгыг буулгаж болохгүй байгаа гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид учирлаж сууна.

Хан-Уул дүүргийн хуучин байруудаас гадна Баянгол, Баянзүрх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг дахин төлөвлөх захирамж гарч, тендер зарласан. Эдгээр байршлуудад тендер зарлагдсан цаг хугацаанаас шалтгаалан ажил харилцан адилгүй яваа аж. Баянгол дүүргийн Барс зах орчмын байруудыг буулгахаар шалгарсан зарим компани гэрээгээ байгуулж дуусаад байгаа бол гэрээ дутуугаас хүлээгдэж байгаа компаниуд ч байгаа аж. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын хуучин байрууд дээр өнгөрсөн өвөл зарласан тендерт шалгарсан хоёр компани оршин суугчидтай гэрээ байгуулах ажлаа эхлүүлжээ.

                                                                                                                                                                                            П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим