Угсармал орон сууцуудыг дулаалж эхэлнэ

Уншсан тоо: 601
Нийтлэгдсэн: 2016 оны 02 сарын 06

Дулааны алдагдал ихтэй угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийн ажилд хамтрах боломжтой гэдгээ ОХУ-ын Новосибирск хотын удирдлагууд илэрхийлээд байсан.

Уг ажлын хүрээнд Новосибирск хотод байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд манай улсад ирж НОСК-ийн ажилтай танилцан, уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар инженер техникийн ажилчдад сургалт зохион байгуулах, 3, 4-р хорооллын угсармал орон сууцны дулаан болон техникийн чанарын шаардлагын талаар судалгаа хийх асуудлыг ярилцсан байна.

Нийслэлийн хэмжээнд 1077 орц бүхий угсармал орон сууц байдаг гэж НЗАА-ныхан мэдээлдэг. Эхний ээлжинд 3, 4-р хорооллын 328 орц бүхий орон сууцыг дулаалах ажлыг эхлүүлэхээр болж байгаа аж.

“Төслийг хэрэгжүүлэхийн тулд санхүү болон хууль эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй. Орон сууц иргэдийн хувийн өмч. Иргэд орон сууцаа засаж сайжруулахаар арилжааны банкнаас зээл авдаг. Үүний нэгэн адилаар орон сууцыг дулаалах төслийг хэрэгжүүлэхэд ч арилжааны банктай хамтран ажиллана. Дулаан техникийн шинэчлэлд оршин суугчдаас хэдэн төгрөг гарах, иргэд банкны зээлд хамрагдах тохиолдолд ямар механизмаар зээлээ төлөх зэрэг асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа” гэж холбогдох албан тушаалтан ярьсан.

Орон сууцны ханыг дулаалаад зогсохгүй орцны хаалга, цонх, дээвэр, шугам хоолой гээд иж бүрэн шинэчлэгдэх учраас нэлээд хөрөнгө шаардагдах нь тодорхой.

- Барилгын дулаалгын хөрөнгө оруулалтыг улсаас,

- Дотор халаалтын системийн шугам сүлжээг оршин суугчдаас санхүүжүүлэхээр анх тооцож байсан.

Энэ төлөвлөгөө өөрчлөгдөхгүй бол нэг айлыг дулаалахад 9,3 сая төгрөг шаардлагатайгаас оршин суугч дотор халаалтын системийн мөнгийг гаргана гэсэн үг. Иргэдийг 15-20 жилийн хугацаатай зээлд хамруулснаар нэг өрх сард 20000 төгрөг төлөх тооцоо гаргасан байдаг.

“Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн гүйцэтгэгчээр ажиллах хүсэлтэй дотоодын компаниуднэлээд байна. Гадны болон дотоодын компаниуд энэ ажилд оролцох боломжтой” гэж албаныхан хэлсэн юм.

                                                                                                                                                                                                 П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим