Солонгос дахь Монголчуудад барих “Содон”-гийн бэлэг

Уншсан тоо: 611
Нийтлэгдсэн: 2016 оны 02 сарын 06

Солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд зориулсан хөтөлбөр санал болгож байгаа орон сууцны төсөл цөөнгүй байна.

Манай сайт Баянзүрх дүүрэгт Sky town-2” хотхоны төсөл хэрэгжүүлэгч “Финанс Лайн” компани, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Цэргийн хотхонд “Шинэ Толгойт”хорооллын төсөл хэрэгжүүлэгч “Стандарт Проперти” групп тус тус Солонгос улсад очиж төсөл хөтөлбөрөө танилцуулсан талаар мэдээлсэн.

Энэ удаа 21-р хороололд “Содон” хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа “Тэсо” корпораци Солонгос дахь Монголчуудад тусгай хөтөлбөр санал болгож байгаа тухай мэдээллийг хүргэе.

“Содон” хороолол “Итгэхийн аргагүй санал. Байраа ч ав. Мөнгөө ч ав” урамшуулалт хөтөлбөрөө Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэддээ танилцуулахаар болжээ. Тус хорооллын борлуулалтын баг 02.04-02.15 хүртэл Солонгосын Сөүл хотын “Монгол Таун”-д ажиллах юм байна. Энэ үеэрээ байрны зохион байгуулалт, үйлчилгээний талбай, автомашины дулаан зогсоолыг танилцуулж, төлбөрийн уян хатан нөхцөл, урамшууллыг санал болгон, гэрээ болон зээлийн гэрээ байгуулах аж.

“Содон” хорооллын 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцанд байр захиалан төлбөрөө 100 хувь төлсөн эхний 30 захиалагч мөнгөө эргүүлэн авах боломжтой талаархи сурталчилгааг уншигчид олонтоо харсан байх.

Энэ хөтөлбөрөө Солонгос улсад ажиллаж байгаа Монголчуудад зориулан үргэлжлүүлэхээр болсон байна. “Эхний 30 захиалагчийн тоонд багтаж, төлбөрөө 100 хувь төлсөн захиалагч 6 жилийн дараа мөнгөө эргүүлэн авна” гэж “Тэсо” корпорацийн ажилтан ярьсан юм. Энэ урамшууллын дэлгэрэнгүйг дараах зургаас харна уу?

Солонгос дахь Монгол иргэд 010-2421-0710, 010-9923-7557, 010-4831-6843 дугаарын утсуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

                                                                                                                                                                                                       П.Болор

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим