Олон төвт хот болгох төлөвлөгөө

Уншсан тоо: 683
Нийтлэгдсэн: 2016 оны 02 сарын 04

Ганц төвт нийслэлээ олон төвтэй болгох талаар сүүлийн үед нэлээд ярьж байна. Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр 6-9 дэд төв барихаар тохиролцож чадсан учраас энэ яриа биеллээ олох магадлалтай.

Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг эхлүүлэхээр Азийн Хөгжлийн Банкныхан өөрсдөө сонгосон аж.

“Сэлбэ” дэд төв нь 7 буудлын хойд хэсэг буюу Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нийт 158 га талбайг хамрах юм.

Бүтээн байгуулалтын ажлын явцад айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 50 айлын орон сууц барьж иргэдийг түр оршин суух байраар хангахаар болсон.

Сэлбэ дэд төвийн 50 айлын орон сууц баригдаж дууссан бөгөөд газар чөлөөлөлтөд хамрагдах өрхүүдийг оруулах аж. 4 дүгээр сараас газар чөлөөлөлтийн ажил эхлэх гэнэ. 50 айлын орон сууцны зоорийн болон 1-р давхарт хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс зэрэг төрийн анхан шатны байгууллагууд ажиллах юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 318, 2 га талбайг хамрах “Баянхошуу” дэд төвд ч мөн ийм түр суурьшуулах орон сууц баригдаж дуусч байгаа ажээ.

Дэд төвүүдийг барихад зориулж Азийн Хөгжлийн Банкнаас 224 сая долларыг 25 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр авахаар зээлийн хэлэлцээр байгуулсан. Энэ санхүүжилтийг нэг дор авахгүй бөгөөд эхний 5 жилд нь зөвхөн хүү төлж, 6 дахь жилээс үндсэн зээлийг төлөхөөр гэрээнд тусгасан байдаг.

Бага орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг дэд төвүүдэд барихаас гадна гэр хорооллын дундуур дэд бүтэц тавих учраас иргэд орон сууц барих, хувийн хаус барихаа өөрсдөө шийдэх боломжтой. Парк, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, соёл амралтын цогцолбор, залуучуудын клуб, соёлын төв зэрэг хэрэгцээт бүхий л үйлчилгээ дэд төвүүдэд төвлөрнө. 

“Баянхошуу”,”Сэлбэ” дэд төвүүдийг барихаар төлөвлөсөн талбайд нийт 300 орчим жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтаас болоод үйл ажиллагаа нь доголдох, иргэд хашаа руугаа дэд бүтэц оруулах, орчноо сайжруулах зэрэгт зориулж Азийн Хөгжлийн Банк “Хас” банктай хамтран нийт 6 сая долларын бичил санхүүжилт олгохоор болсон. Энэ нь дэд төвийн бүтээн байгуулалтын санхүүжилтээс тусдаа хийгдэх санхүүгийн дэмжлэг аж.

                                                                                                                                                                                                             П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим