“ТБД-Андууд” орчмыг орчин үеийн хороолол болгоно

Уншсан тоо: 868
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 30

Ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээртогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцны 150 барилга Нийслэлд байдгаас одоогоор 80 гаруй барилгыг нь дахин төлөвлөж барилгажуулах НЗД-ын захирамж гараад байна.

НЗД-ын захирамж гарсан эдгээр барилгуудаас 40 нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж. Тус дүүргийн 1, 4, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 20 гаруй орон сууцны барилгыг дахин төлөвлөх компаниуд өнгөрсөн оны 4-р сард тодорч, 2, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцнууд дээр төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй үлдсэн байв.

Тэгвэл 2-р хороо, “ТБД-Андууд” дэлгүүрийн зүүн талд байрлах “Барилгын” гэх тодотголтой 1, 2, 3, 5, 6, 7-р байруудыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Хабул констракшн” компани шалгарлаа.

Тус компани нь “Хабул электроникс”, “Хабул консалтинг”, “Хабул проперти”, “Хабул интернейшнл” зэрэг компаниудыг нэгтгэсэн “Хабул групп”-ын охин компани бөгөөд барилга угсралт, барилгын менежмент, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Нэгэнт төсөл хэрэгжүүлэгчийн эрхтэй болсон учир “Хабул констракшн” ХХК иргэдэд төслөө танилцуулах, гэрээний нөхцлөө тохирох гэхчлэн дараагийн шатны ажлаа эхэлж байгаа аж. Нийт 310 орчим өрх амьдардаг дээрхи 6 орон сууцны барилгын суурин дээр 640 айлын орон сууц барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг талаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компанийн ажилтан дурдсан.

“Барилгын” гэх тодотголтой 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байрууд нь“Барилгачин”, “Хөрш 50” СӨХ-үүдэд харъяалагддаг юм байна. “Барилгачин” СӨХ-ны захирал н.Бямбаатай утсаар холбогдож, хуучин орон сууцны дахин төлөвлөлтийг оршин суугчид хэр дэмжиж байгаа талаар тодруулахад:

-Энэ орон сууцнууд 1962-1964 онуудад ашиглалтанд орсон юм билээ. Одоо 50 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа гэсэн үг. Хуучнаар Нийгэм Ахуйн Барилга Трестийн ажилчдын орон сууц байсан юм. Манай оршин суугчид төсөл хэрэгжүүлэгч шалгарсан талаар асууж лавлаад л байгаа. Ер нь хуучин орон сууцаа буулгуулж, шинэ орон сууц бариулахыг дийлэнхи нь дэмжиж байна. “Хабул констракшн” компани өчигдөр дүүрэгтэй хамтарч оршин суугчидтай уулзалт хийсэн. Айл өрхүүдтэй нэгбүрчлэн уулзаад цаашдаа гэрээ хэлцэл яригдах бизээ” гэсэн юм.

                                                                                                                                                                                                         П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим