Буянт-Ухаагаас өөр орон сууц түрээслүүлэх үү? Түрээслүүлнэ.

Уншсан тоо: 824
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 28

“Нийслэлд “Буянт-Ухаа-2” хорооллоос өөр байршилд хямд үнэтэй орон сууц түрээслүүлэх болов уу” хэмээн иргэд сонирхож, энэ талаар тодруулж өгөхийг хүсч байна.

Түрээсийн орон сууц нь:

а/Төрийн өмчийн түрээсийн орон сууц,

б/Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууц

в/Хувийн хэвшлийн түрээсийн орон сууц

гэсэн өмчийн 3 хэлбэртэйгээр хэрэгжихээр төлөвлөгдсөн байдаг.

Төрийн түрээсийн орон сууцны асуудлыг хариуцах Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/ нь нийслэлд “Буянт-Ухаа-2” хорооллын 350 айлын орон сууцыг түрээслүүлэхээр болсон.

Харин орон нутгийн өмч, хувийн хэвшлийн түрээсийн орон сууцны асуудлыг Нийслэлийн Орон Сууцны Корпораци /НОСК/ хариуцан ажиллаж байгаа юм. Нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны эхлэл нь “100 айл”-д баригдсан 300 айлын “Ахмадын хотхон-1” байсан бол, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 396 айлын “Халамжийн орон сууц”-ны эхний 132 айлын орон сууц ашиглалтанд орох гэж байна.

Нийслэл цаашдаа халамжийн, ахмадын гэж хязгаарлалгүйгээр тогтмол орлоготой ч орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хувийн хэвшлийнхний барьсан 50 м.кв-аас доош талбайтай орон сууцыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байгаа” гэж албаны хүн ярьж байна.

Нийслэл барилгын компаниудаас бэлэн мөнгөөр орон сууц худалдан авч, иргэдэд түрээслүүлэх үү гэсэн асуулт эндээс гарч ирнэ. Тэгвэл нийслэлийн болон улсын төсвөөс ямар ч хөрөнгө гаргахгүй, харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад  тулгуурлаж, үнэт цаасны зах зээл дээр ажиллах зарчмаар хөрөнгө босгох бөгөөд  Монголбанк, Монголын Банкны Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэнэ.

Нийслэлийн хувьд 2016 онд 200 тэрбум төгрөгийн хөрөнгийг гадаад, дотоодын зах зээлээс босгож, 2000 өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн дээд хэмжээ нь 300.000 төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан байна.

Хувийн хэвшлийнхэн өөрийн барьсан орон сууцаа түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах хүсэлтээ гаргаад эхэлжээ.

НОСК нь ТОСК шиг барилгын зах зээл дээр биш, санхүүгийн зах зээл дээр ажиллах учраас түрээслүүлэх орон сууцнууд нь тодорхой нэг, хоёр байршлаар хязгаарлагдахгүй, хувийн хэвшлийнхний барьж байгаа хотхон, хорооллуудад байна гэж ойлгож болох юм.

                                                                                                                                                                                                     П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим