Урьдчилгаа төлбөрийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн хамрагдсан бэ?

Уншсан тоо: 539
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 26

Нийслэлийн нутгийн захиргааны болон харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлхи хувийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай журмыг өнгөрсөн оны 3 дугаар сард НИТХ баталсан.

Тухайн байгууллагадаа 3-аас доошгүй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, урьдчилгаа төлбөрийн дутагдалтай боловч банк санхүүгийн байгууллагын зээлийн шалгуурыг хангасан иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцнаас худалдан авах тохиолдолд уг журамд хамрагдахаар заасан байдаг.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 8 байршилд баригдсан орон сууцнаас сонголтоо хийн худалдан авбал урьдчилгаа төлбөрийн 50 хувийн буцалтгүй тусламж авах эрхийг 2015 оны 3 дугаар улиралд 62 байгууллагын 376 албан хаагчид олгохоор тогтоосноос 100 орчим албан хаагч хөнгөлөлтөө эдлээд байгаа аж.

Байгууллагадаа ирсэн квотыг авсан албан хаагчдаас банкин дээр очоод шалгуур хангахгүй байх, урьдчилгааны 50 хувь нь бүрдэхгүй эргэж буцах тохиолдол гарч байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх ажлыг Нийслэлийн Орон Сууцны Корпораци /НОСК/ хариуцан ажиллахаар болж байгаа бөгөөд албан хаагчдын санхүүгийн боломжтой эсэхийг нь судалж баталгаажуулах гэнэ. Ажил үүргийн хуваарь шилжиж байгаатай холбоотойгоор дараагийн ээлжийн квотын хувьд хүлээлт үүсээд байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

Нийслэлийн харьяа байгууллагууд өөрт оногдсон квотыг ажилчдын хурлаар хэлэлцэн хуваарилсны дараа дэмжлэгт хамрагдах эрхтэй болсон албан хаагч зээлийн шалгуур  хангах эсэхээ арилжааны банкаар судлуулаад, боломжтой гэж үзсэн тохиолдолд,урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ харилцагч банкны тодорхойлолтын хамт ажил олгогчдоо гаргах дэс дарааллаар уг журам хэрэгжиж байсан юм.

Энэ дарааллаараа явах эсэхийг НОСК шийдэх бололтой. Ямартай ч 2015 онд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагад ажиллаж байгаа 100-аад албан хаагч урьдчилгаа төлбөрийн 50 хувийн буцалтгүй тусламжид хамрагдсан сайн мэдээ байна.

Буцалтгүй тусламжид хамрагдсан 100-аад албан хаагчид “Улаанбаатар орон сууц сан”-гаас олгосон мөнгө оны өмнөхөн орон сууцаа борлуулсан төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд оржээ.

                                                                                                                                                                                                     П.Болор

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим