Удахгүй ашиглалтанд орох орон сууцнууд

Уншсан тоо: 2355
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 22

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 оны хавраас хойш 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гадны хөрөнгө оруулалт хумигдаж, бэлэн мөнгөний эргэлт багассанаас шалтгаалан 2014-2015 онуудад төлөвлөсөн хэмжээний орон сууцыг ашиглалтанд оруулж чадаагүй ч гэр хорооллын 1000 гаруй өрх дахин төлөвлөлтийн үр шимийг үзээд байгаа юм.

 2014 онд  - “Хера Пропертийз”, “Цагаан Хуаран Консалтинг” ХХК,  “Бэрэн” групп,

2015 онд- “Баганат Өргөө” групп,  “Цагаан Хуаран Консалтинг” ХХК,  “Бэрэн групп” тус тус эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулсан бол,

2016 оны эхний хагаст:

Баянзүрх дүүрэгт

“Зургаан талт” ХХК  – 150 айлын орон сууц                     

“Гангар Инвест” групп– 168 айлын орон сууц

“Баганат Өргөө” групп – 144 айлын орон сууц

Сонгинохайрхан дүүрэгт

“Стандарт Проперти” групп  – 262 айлын орон сууц

“Хера Пропертийз” ХХК – 320 айлын орон сууц

Сүхбаатар дүүрэгт

“Пример Инвестмент” групп – 60 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Эдгээрээс Баянзүрх дүүргийн 14-р хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК 150 айлын орон сууцаа хэдхэн хоногийн өмнө хүлээлгэн өгөөд байна. 2-р сараас эхлээд “Гангар Инвест” групп, “Хера Пропертийз” ХХК, “Стандарт Проперти” группын орон сууцууд ашиглалтанд орохоор байгаа аж.

                                                                                                                                                                                                        П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим