ГХДТ-ийн хүрээнд 150 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Уншсан тоо: 570
Нийтлэгдсэн: 2016 оны 01 сарын 19

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа “Зургаан талт” ХХК-ийн эхний ээлжийн 150 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Эхний ээлжинд 32 айлын газар чөлөөлж, 10 давхар 2 блок орон сууцны барилгын ажил эхлүүлээд байснаас 150 айлын орон сууцыг нь ийнхүү ашиглалтанд оруулж байгаа юм.Тус компани төслийн хүрээнд нийт 1200 айлын орон сууц, 7 давхар үйлчилгээний төв, 1500 м.кв талбай бүхий оффисын барилга барихаар төлөвлөжээ. Газраа чөлөөлсөн 21 айлыг өөрийн компанийн барьсан орон сууцандаа оруулсан бол одоо ашиглалтанд орж байгаа байранд тухайн байршлын 65 өрх орж байна.

“Зургаан талт” ХХК-ийн хувьд 2014 оны сүүлчээр төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч маш богино хугацаанд эхний ээлжийн орон сууцаа барьж дуусгасан гэдгийг ГХХГ-ын Хэлтсийн дарга М.Энхбаатар онцолсон юм.

Ирэх 2 дугаар сараас эхлээд хэд хэдэн байршилд дахин төлөвлөлтийн орон сууцнууд ашиглалтанд орно гэж ГХХГ-аас мэдээлж байна.

                                                                                                                                                                                                       П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим