Иргэдэд өгөх түрээсийн төлбөрөө хассан уу?

Уншсан тоо: 449
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 24

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил зарим байршилд хурдацтай явагдаж, газраа чөлөөлж өгсөн иргэд тохилог сууцанд орсон, удахгүй орох гэж байгаа зэрэг сайн мэдээний хажуугаар зарим төсөл хэрэгжүүлэгчийн ажил огт ахихгүй, иргэд олон жил түрээсийн байранд амьдарч, сүүлдээ түрээсийн мөнгөө компаниас авч чадахгүй байна гэх мэдээлэл нэлээдгүй гарлаа.

Ингэж яригдах болсон компаниудын нэг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах орчимд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Моннис Урбан Девелопмент”.

Тус компанийн хувьд эхний ээлжинд хэт олон айлын газар чөлөөлсөн байдаг. Зарим төсөл хэрэгжүүлэгч зөвхөн эхний ээлжийн орон сууцнуудаа барих хэмжээний газар чөлөөлж, цөөн тооны айлыг түрээсийн байранд оруулсан учраас түрээсийн мөнгийг цаг тухайд нь өгч байгаа аж. Тэгвэл “Моннис Урбан Девелопмент” компани 8 га газар буюу 180 айлын газар чөлөөлсөн. Эдгээр өрхүүдэд сарын 700.000 төгрөгийг түрээсийн зардалд зориулан олгохоор гэрээ хийжээ.

Эхний айлууд 2013 оны зун газраа чөлөөлж өгснөөс хойш өдий хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа гэсэн үг. Эхний нэг жилийн түрээсийн мөнгөө бөөнөөр нь авч,өөр хэрэгцээнд зориулчихаад хамаатан садан, ах дүүгийндээ толгой хоргодож байгаа айлууд ч бий гэнэ.

Тус компанийн орон сууц энэ оны 8 дугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байв. Гэтэл 15 давхраар төлөвлөгдсөн хоёр блок орон сууцны нэг нь 5, нөгөө нь 7 давхар хүртэл цутгалтын ажил хийгдсэн байдалтай л байгаа аж. “Барилгын ажил удаашралтай яваагийн зэрэгцээ түрээсийн мөнгөө багасгаж, сарын 300 мянган төгрөг болгосон. Энэ мөнгөнд таарсан байранд амьдар гэж шахаж байна” хэмээн газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөл хотын удирдлагуудад хандан гомдол гаргахдаа дурджээ.

Газраа чөлөөлж өгсөн иргэн М.Эрдэнэбаатар: “Манайх 0,07 га газар чөлөөлж өгсөн. Энд хоёр өрхийн 10 хүн амьдардаг байсан. Нэг өрөө байр нэг, гурван өрөө байр нэгийг авахаар тохиролцож гэрээ хийж байлаа.“Орон сууц 2015 оны 8 дугаар сарын нэгэнд ашиглалтанд орно. Тэр хүртэл амьдрах түрээсийн байрны мөнгийг сарын 700.000 төгрөгөөр тооцож цаг тухай бүрт нь шилжүүлнэ” гэж гэрээнд заасан. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш түрээсийн мөнгийг бидэнтэй зөвшилцөхгүйгээр шууд 300.000 төгрөг болгосон. Энэ мөнгөө ч хугацаанд нь шилжүүлэхгүй байна.  Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтэй ойрхон газар байр түрээслэхээр хамгийн багадаа 650 мянган төгрөг байна. Энэ тухайгаа “Моннис Урбан Девелопмент” компанийн нэр бүхий ажилтнуудад хэлэхэд “Хотоор нэг 300 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн байр байхад заавал үнэтэйд нь орчихоод олон юм яриад байх юм. Хонгил ч хамаагүй түрээслээд амьдраач гэж байна лээ. Сүүлдээ биднээс зугтаад уулзахаа ч байлаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.

Энэ хэр үндэслэлтэй яриа болохыг “Моннис Урбан Девелопмент” компанийн удирдлагуудаас тодруулахад: “Тийм зүйлбайхгүй. Төлөх графикийн хувьд заримдаа хоцордог үе байсан. Манайх 180 айлын газар чөлөөлсөн. Түрээсийн мөнгийг ямар нэг байдлаар өгөөд л явж байгаа. Орон сууцны барилгын ажил 60 орчим хувьтайбайна. Ирэх оны 10 дугаар сард ашиглалтанд оруулна” гэсэн хариултыг өгч байна.

Дахин төлөвлөлт нь хоосон газар дээр орон сууцны төсөл хэрэгжүүлэхээс хэд дахин хүндрэлтэй ажил. Энэ хэцүү төслийг хэрэгжүүлж байгаа компаниудын менежментээс их зүйл шалтгаалж байх шиг харагддаг.

“Моннис Урбан Девелопмент” компанийн хувьд шууд л 180 айлын газар чөлөөлчихөөд түүнийхээ багахан хэсэг дээр 2 блок орон сууцны барилгын ажил эхлүүлсэн. Ингэж байтал нь хөрөнгө оруулалт нь саатаж, улс орны эдийн засаг хүндэрч юм юм л болов. Хэрэв цөөхөн айлын газар чөлөөлсөн байсан бол хөрөнгө оруулалтаа шийдэж, орон сууцаа ашиглалтанд оруулах хүртэл аль аль талдаа хүндрэл үүсгэж, хэл ам гаргахгүй байж болох байв. Дахин төлөвлөлт гэх энэ том төсөлд зарим компанийн зүгээс шалтгаалсан хүндрэлүүд учирч “Нэг үхрийн эвэр доргивол...” гэгчийн юм болж байна.

Зарим байршлын хувьд иймэрхүү асуудалтай байгаа бол Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баганат Өргөө”, Гангар Инвест” компаниуд, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт“Цагаан Хуаран Консалтинг”, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Бэрэн” групп, Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд “Хера Пропертийз”, 2 дугаар хороо Цэргийн Хотхон орчимд “Стандарт Проперти” групп хурдацтай ажиллаж, зарим нь эхний ээлжийн орон сууцандаа иргэдээ оруулсан, зарим нь удахгүй оруулах гэж байна.

                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим