“Шинэ Амгалан” хорооллын эхний ээлж ашиглалтанд орно

Уншсан тоо: 2283
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 24

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр үндэсний 40 шахам компани ажиллаж байгаагийн нэг нь “Гангар Инвест” ХХК.

Тус компанийн хувьд одоогоос хэдэн жилийн өмнө гэр хорооллыг дахин төлөвлөж , орон сууцны хороолол барьж байсан туршлагатай. Ингэж хэлэхийн учир нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан бетон зуурмагийн үйлдвэр болон гэр хорооллын айл өрхүүдтэй харилцан тохиролцож “Ногоон төгөл” хотхоныхоо төслийг хэрэгжүүлсэн байдаг...

Хоёр жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийслэлээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэхэд “Гангар Инвест” ХХК оролцох хүсэлтээ илэрхийлж, улмаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

Тус компанийн төсөл хэрэгжүүлж буй байршил нь Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, ЦИС-ийн урд тал орчмын 39 га талбай. Энд нийт 5100 айлын орон сууцны цогцолбор хороолол барихаар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулжээ.

Төслийн талбай 398 нэгж талбартай. Эхний ээлжинд 100 орчим айлын газрыг чөлөөлж, 504 айлын орон сууцны барилгын ажлаа эхлүүлснээс 168 айлын орон сууцыг ирэх сарын дундуур ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа аж. 30-51 м.кв 1-3 өрөө байрнууддаа захиалга авч байгаа бөгөөд шинэ жилийн урамшуулал зарласан байна. “Шинэ Амгалан” хорооллын орон сууцны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 9525-2324, 9710-1111 дугаарын утсаар авч болох юм.

Дараагийн ээлжийн орон сууцнууд нь ирэх хавраас ашиглалтанд орохтой зэрэгцээд 1000 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тус компани хөрөнгө оруулалтаа гаднаас шийдэж байгаа аж.

                                                                                                                                                                                                    П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол