Нийслэлд 350, орон нутагт 589 айлыг хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангана

Уншсан тоо: 557
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 22

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаар манай сайт удаа дараалан мэдээлэл хүргэсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн орон сууцны сан” байгуулахаар болж байгаа бөгөөд эхний санхүүжилтийг Засгийн Газар, Монголбанк гаргах юм байна.

Зөвхөн ТОСК-ийн захиалгаар баригдсан орон сууц гэхгүйгээр хувийн хэвшлийнхний барьсан орон сууц болон банкны барьцаанд хураагдсан хямд үнэтэй орон сууцнаас төр худалдан авч “Төрийн орон сууцны сан”-д тушаан, иргэдэд түрээслүүлэх ажлыг хэрэгжүүлэх аж.

Эхний ээлжинд ТОСК-ийн захиалгаар нийслэлд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллоос 350 айл, орон нутагт баригдсан хорооллуудаас 589 айлын орон сууцыг түрээслүүлэхээр шийдвэрлэжээ. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг.

Түрээсийн орон сууцны сарын төлбөр нийслэлд 200-300 мянган төгрөг, орон нутагт 130-150 орчим мянган төгрөг байна. Жишээ нь, 34 м.кв нэг өрөө байр нийслэлд 200 мянга, орон нутагт 136 мянган төгрөг байх аж.

Гэрээнийхээ дагуу түрээсийн төлбөрөө төлж байгаа иргэн цаашдаа орон сууцаа хямдралтай үнээр худалдан авах, гэрээгээ цуцалсан тохиолдолд дараагийн иргэнд түрээслүүлэх зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.

“Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сайн, муу хоёр шинж тэмдэг илэрч байна. Сайн тал нь орон сууцны үнийн хөөс хагарч, үнэ хямдарч байна, муу тал нь барилгын компаниудын санхүүгийн байдал муудаж, өрийн гинжин хэлхээнд орлоо. Тиймээс барилгын компаниудын орон сууцыг эргэлтэд оруулах хэрэгтэй байна” гэж БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ онцолсон юм.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол