10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг эхлүүлнэ

Уншсан тоо: 716
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 22

10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг эхлүүлэхийн тулд ямар хувилбар сонгоод байгаа талаар “БХБ-ын сайдын 100 хоног” нээлттэй өдөрлөгийн үеэр БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл өглөө.

Иргэн 10 хувийн урьдчилгаагаа төлөөд барилгын компани 20 хувь дээр нь баталгаа гаргах буюу барилгын компаниуд арилжааны банкууд хоорондоо ойлголцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх хувилбарыг сонгосон байна. 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн журмыг эхлүүлэх Засгийн Газрын тогтоол гарсан ч хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй өдий хүрсэн. Үүний гол шалтгаан нь иргэдийн урьдчилгааны 20 хувийн батлан даалтыг мөнгөн хэлбэрээр байршуулах шаардлагыг арилжааны банкуудын зүгээс тавьж ирсэнтэй холбоотой. Уг нь 2016 оны төсөвт иргэдийн урьдчилгааны 20 хувийн батлан даалтад зориулж 97 тэрбум төгрөгийг өрийн бичиг хэлбэрээр суулгасан ч арилжааны банкууд мөнгөн хэлбэрээр байршуулахыг шаардсаар... Ингээд олон хувилбар яригдсаны эцэст арилжааны банк, компаниуд хамтран ажилласнаар иргэдэд 10 хувийн урьдчилгаатай зээлийг олгох боломжтой гэсэн дээрхи хувилбарыг сонгожээ. Одоо Засгийн Газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн үг.

Арилжааны банк компаниуд хэрхэн тохиролцох вэ гэдгийг энгийнээр тайлбарлая.

Манай хувийн хэвшлийнхний дийлэнхи нь барьж буй барилгаа барьцаалж арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авсан байдаг. Эхлээд банк өөр дээрээ зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдээ судлан санал хүргүүлж, тохиролцвол хамтран ажиллах гэрээ байгуулна. Тухайн банктай гэрээ хийсэн компанийн орон сууцнуудаас иргэд сонгож, 10 хувийн урьдчилгаа төлж худалдан авна.

 

Энэ ажлын эхлэл болгож БХБЯ, Голомт банк хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Голомт банк өөрийн зээлдэгч компаниудын ашиглалтанд орсон орон сууцыг судалж, боломжийн гэж үзвэл гэрээ байгуулан, тухайн орон сууцнуудыг 10 хувийн урьдчилгаатай зээлээр худалдан авах саналыг иргэдэд тавьж эхэлнэ гэсэн үг.

10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах орон сууц нь 80 м.кв-аас дээш талбайтай байж болох юм байна.

“Улсын хэмжээнд ашиглалтанд орж эзнээ хүлээсэн 939 айлын орон сууц байгаа, эдгээрийг 10 хувийн урьдчилгаатай зээлд хамруулахаар болжээ” гэж зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн харагдана лээ. 939 айлын орон сууц гэдэг нь улсын хэмжээнд ашиглалтанд орсон орон сууцны тоо биш, эхний ээлжинд түрээслүүлэх орон сууцны тоо гэдгийг энэ дашрамд хэлье.

“Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийг түр зогсоогоод байгаа. Тэгэхээр 10 хувийн урьдчилгаатай зээлийг эхлүүлэх боломжгүй юм биш үү” гэж сэтгүүлчид сайдаас асууж байв. Цэцийн шийдвэр эрсдэл үүсгэнэ гэж бүх арилжааны банк үзээгүй гэж сайд хариулсан.

Дашрамд дурдахад Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний хуулийн зүйл заалтыг шинэчилсэн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж Засгийн Газрын саналыг авахаар оруулаад байгаа юм. Энэ төслийг оноос өмнө УИХ-д оруулж батлуулж чадвал арилжааны банкууд зээлээ олгох боломж бүрдэнэ.

                                                                                                                                                                                    П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим