Түрээсийн орон сууцны төлбөр хэд байх вэ?

Уншсан тоо: 586
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 19

Чингис Бондын хөрөнгөөр орон нутагт баригдаж ашиглалтанд орсон орон сууцны борлуулалт тааруу байгаа учраас борлогдоогүй орон сууцнуудыг түрээслүүлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай мэдээллийг манай сайт хүргэсэн.

“Архангай аймагт ажиллахдаатус аймагт баригдаж ашиглалтанд орсон “Булганхангай” хорооллоор орж, танилцсан. Энэ хорооллын орон сууцны зах зээл дээр худалдаалагдаж байгаа үнэ боломжийн ч урьдчилгаа төлөөд орон сууц худалдан авах  хуримтлалтай иргэд байхгүй байна. Тиймээс борлогдоогүй байгаа байруудыг нутгийн иргэдэд түрээслүүлэх үүргийг ТОСК болон салбарын яамны удирдлагад өгсөн. Зөвхөн Архангай аймаг гэхгүйгээр ТОСК-ийн захиалгаар нийслэл, орон нутагт баригдсан хорооллуудын борлогдоогүй байгаа орон сууцнуудыг түрээслүүлж, эргэлтэнд оруулах хэрэгтэй. Тиймээс Засгийн Газраас өнгөрсөн зун баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөртэй уялдуулсан журмын төсөл боловсруулан оруулж ирэхийг ТОСК-д даалгасан. Ирэх даваа гаригийн Засгийн Газрын хуралдаанд оруулж ирэх байх гэж бодож байна”хэмээн Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг ярилаа.

Тэгэхээр зөвхөн орон нутагт төдийгүй “Буянт-Ухаа-2” хорооллын борлуулагдаагүй үлдсэн орон сууцнуудыг түрээслүүлэх нь. Түрээсийн орон сууцны сарын төлбөр нь нийслэлд 200.000-300,000 төгрөг, хөдөө орон нутагт 150.000-250,000 төгрөг байхаар журамд тусгах бололтой.

Өнгөрсөн зун батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр” хөтөлбөрийн хүрээнд 2021 он гэхэд нийслэлд 16.000, хөдөө орон нутагт 4000 айлын орон түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр тусгасан байдаг.

Орон сууц түрээслэн амьдраад хуримтлал үүсгэх бололцоотой өрхийн тоо орон сууц худалдан авах чадвартай өрхийн тооноос хэд дахин их байгааг судалгаа харуулдаг. Гэвч төрийн оролцоотой түрээсийн зах зээл огт хөгжөөгүй учраас түрээслэгчид хувь хүмүүсийн түрээслүүлдэг орон сууцанд өндөр үнэ төлж амьдарсаар байгаа энэ байдлыг өөрчлөхийн тулд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын зүгээс үзсэн.

ТОСК-ийн захиалгаар ашиглалтанд ороод байгаа орон сууцнуудыг анх түрээсийн зорилгоор бариагүй ч борлуулалт муу байгаа өнөө үед түрээслүүлэх нь дээр гэж үзсэн аж.

                                                                                                                                                                                                         П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол