Борлогдоогүй орон сууцнуудыг түрээслүүлэхээр болжээ

Уншсан тоо: 794
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 15

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Архангай, Ховд, Увс, Дархан, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад орон сууцны хороолол баригдаж, түрүүчээсээ ашиглалтанд орсон ч борлуулалт сайнгүй байгаа.

Чингис бондын хөрөнгөөр баригдсан хорооллуудын борлуулалт муу байгаа учраас 10 хувийн урьдчилгаатай зээлийг орон нутгаас эхлүүлэх талаар яригдаж байв. Гэвч  арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийг олгох боломжгүй болсноо мэдэгдсэн учраас аймгуудад баригдсан орон сууцнуудыг түрээслүүлж эхлэхээр болж байгаа бололтой.

ТОСК-ийн захиалгаар орон сууцны хороолол баригдсан бүх аймагт “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжих эсэх нь одоогоор тодорхойгүй ч Архангай аймагт баригдаж ашиглалтанд орсон “Булганхангай” хороололд нутгийн иргэдийг түрээсээр суулгах үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал А.Гантулга нарт өгчээ.

.

Түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Монгол Улсын өрхийн дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар Засгийн Газраас тогтоосон учраас энэ жишгийг баримталж түрээслүүлэх байх.

Нэг бүр нь 40 айлын гурван блок барилгаас бүрдэж байгаа “Булганхангай” хорооллын орон сууцны м.кв-н үнийг орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадварт тулгуурлан 1.180.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

 Үнийн хувьд боломжийн ч 30 хувийн урьдчилгаагаа төлж зээлд хамрагдах боломжтой иргэд байхгүй, цөөхөн хэсэг нь 10 хувийн урьдчилгаатай зээлийг хүлээж байсан ч мөддөө хэрэгжихээргүй болсон учраас 6 дугаар сард ашиглалтанд орсон тус хорооллын борлогдоогүй үлдсэн орон сууцыг ийнхүү түрээслүүлэхээр болж байгаа аж.

“Архангай аймагт 2012 оноос өмнөх 26 жилийн дотор 36 айлын орон сууц ашиглалтанд орсон байдаг бол сүүлийн 3 жилийн дотор 744 айлын орон сууц ашиглалтанд орсон байна” гэж Ерөнхий Сайд онцолсон юм.

                                                                                                                                                                                       П.Болор

                                                                                                                                                                Зургийг www.tosk.gov.mn -с

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол