“Газрын маргааныг шүүхээр шийдүүлэх ёстой” гэсэн дүгнэлтийг хүлээж авсангүй

Уншсан тоо: 567
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 11

Энэ оны 7 дугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авсан иргэн зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдүүлэхгүйгээр үл маргах журмаар гүйцэтгэлийг хангуулахаар болсон.

Энэ тухай уг хуулийн наймдугаар бүлгийн 47 дугаар зүйлийн 1-д “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана” гэж заажээ.

Эндээс харвал барьцааны зүйл гэдэгт орон сууц, газар гээд бүгд багтахаар байна. Гэхдээ “Газар барьцаалах онцлог” гэсэн 9 дүгээр бүлэгт анхаарал хандуулж тусад нь нэмэлт оруулсан.

Энэ нь банк санхүүгийн байгууллага газар барьцаалж зээл олгох сонирхлыг 100 хувь нэмэгдүүлэхгүй ч тодорхой нэмэр болох байжээ. Учир нь газрын үнэлгээ орон сууцных шиг тодорхой биш учраас шүүхээр шийдүүлэхээр банк санхүүгийн байгууллага алдагдалд орох шийдвэр гардаг учраас газар барьцаалж зээл олгох дургүй байсан гэсэн үг. Тиймээс  зээл олгох сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд үл маргах журмаар буюу нотариатын шийдвэрийг эцсийнх болгож шийдэх зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн газар барьцаалахтай холбоотой хэсэгт оруулсан гэж тайлбарлаж болохоор...

Тэгвэл нэмэлт өөрчлөлт нь Үндсэн Хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх магадлалтай гэх гомдлыг н.Янжинхорлоо нарын иргэд Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан байдаг. Маргаан үүсгэсэн иргэдийн хувьд барьцааны зүйл гэсэн ерөнхий ойлголтоос газрыг онцлон авч маргаан үүсгэсэн нь гэр хорооллын иргэдийн цорын ганц өмчийг үл маргах журмаар хураан авах гэж байна гэж үзсэнтэй холбоотой байх.

Цэц дунд суудлын хуралдаанаа хийж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн Хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүхээр явах ёстой гэж үзсэн хэрэг.   

УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Цэцийн дээрхи дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн ч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг анхнаас нь эсэргүүцэж байсан МАН-ынхан 5 хоногийн завсарлага авсан. 

МАН-ын гишүүдийн хувьд “Иргэд газрын маргаанаа шүүхээр шийдүүлэх хэрэгтэй, нотариатын шийдвэрийг эцсийнх болгож болохгүй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

Тэгвэл чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд  хуралдаанд оролцсон гишүүдийн 72,3 хувийн саналаар цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах юм бол гэр хорооллын иргэд өөрийн ганц өмчөө барьцаалан зээл авч, амьдрах орчноо сайжруулахыг хориглосон үйлдэл болно гэж гишүүдийн дийлэнхи нь үзэж байгаа аж.

Дашрамд дурдахад Үндсэн хуулийн цэц дээр мөн иргэн А.Базарын маргаан үүсгэсний дагуу Иргэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө дахин барьцаалж зээл авах, түрээслүүлэхдээ барьцаалагч тал буюу банкнаас зөвшөөрөл авах нь Үндсэн Хуулийн заалтыг зөрчсөн эсэх талаар мөн хэлэлцэж Үндсэн хууль зөрсөн гэдэг дүгнэлт гаргасан юм.

Дээрхи маргаануудыг хэлэлцсэн Цэцийн хуралдааны дүгнэлтүүд хоёулаа маргаан үүсгэсэн иргэдийн талд гараад байна.

                                                                                                                                                                            П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол