Төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах болсны учир юу вэ?

Уншсан тоо: 612
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 09

Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаалин хийд орчмын 7,6 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Цэлмэг Ази төсөл” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээс татгалзуулах талаар Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны хурал дээр яригджээ.

Ингэх болсны учир нь тус компанийн төслийн ажил ахицгүй, нийслэл дээр зарлагдсан хуралд компанийн төлөөлөл огт ирдэггүй зэрэгтэй холбоотой гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор төслөөс татгалзуулах албан бичгээ тус компанид хүргүүлээгүй байгаа аж.

Төсөл нь удаашралтай яваа “Хас харш” ХХК, “Тоб” групп, “Заг” ХХК, “Монтед констракшн” ХХК, “Өндөрбуянт” ХХК, “Эрэл” групп, “Ди Ви Жи Эйч” ХХК-ийг 2016 оны календарчилсан төлөвлөгөөгөө ГХХГ-т яаралтай ирүүлэхийг Төслийн Удирдах Хорооноос анхааруулсан гэнэ.

Эдгээр компаниудын төслийн явц хангалтгүй байгаа хэдий ч холбогдох газруудтай уулзаж мэдээлэл өгдөг, зарим нь тодорхой тооны айлын газар чөлөөлсөн учраас төсөл хэрэгжүүлэгчээс татгалзуулах асуудал одоохондоо яригдахгүй байгаа бололтой...

 “Цэлмэг Ази төсөл” ХХК-ийн төсөл хариуцсан захирлаас ажил яагаад удааширсан талаар тодруулахад:

“Дамбадаржаа орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөхөөс өмнө Мянганы Сорилын Сангаар хийлгэсэн шугам сүлжээний ажлын мөнгийг Нийслэл, УСУГ-ын аль нь өгөх нь тодорхойгүй удсанаас шалтгаалаад манай ерөнхий төлөвлөгөө батлагдах үйл явц хойшилсон. Учир нь зарим барилгын доогуур шугам сүлжээ таарч байсан юм. Ингэж цаг алдсанаас болоод манай компани хоёр ч хөрөнгө оруулагчаа “алдсан”. Одоо гадны хөрөнгө оруулалт татахад хэцүү болж байгаа учраас төсөл хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Хөрөнгө оруулахаар тохироод байсан түншүүд маань хоёулаа Хятад улсын хөрөнгө оруулагч. Орос, Хятад, Солонгос зэрэг нэлээд орны хөрөнгө оруулагчидтай уулзаж санал тавьж байсан ч дахин төлөвлөлтийг Хятадууд л ойлгодог юм билээ” гэсэн тайлбарыг өглөө.

“Цэлмэг Ази төсөл” ХХК 7,6 га талбайд 512 айлын орон сууц, 30 гаруй айлын амины орон сууц, сургууль, цэцэрлэг бүхий хороолол барихаар төлөвлөж байсан. Төсөлд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бөгөөд эхний ээлжинд 5 сая доллараар төслөө эхлүүлж, цаашдаа гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтаа авахаар Хятад түншүүдтэйгээ тохиролцоод байсан гэнэ.

Нэгэнт хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй болсон тул төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах талаар компанийнхан ч бодож байсан бололтой. Тус компанийн хувьд айлуудын газрыг чөлөөлж эхлээгүй байсан ч бэлтгэл ажилд бүтэн хоёр жилийн ажлаа зориулж, нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан нь мэдээж.

“Цэлмэг Ази төсөл” ХХК төсөл хэрэгжүүлэхээс татгалзсанаар Дамбадаржаа орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогслоо гэж ойлгож болохгүй. Тус компанийн татгалзсан байршлын урд талд нь “Цэлмэг Ази” ХХК “Эко Дамбадаржаа” хорооллын ажлаа үргэлжлүүлж  байгаа юм.

                                                                                                                                                                                                                 П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим