Тусгай нөхцөлтэй орон сууцны зээл санал болгоно

Уншсан тоо: 717
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 07

Орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид Солонгос улсыг зорьж, тэнд ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад тусгайлсан нөхцөлтэй орон сууцны зээл санал болгодог болжээ.

Баянзүрх дүүрэгт Нарны зам дагуу баригдаж байгаа Sky town хотхоны төсөл хэрэгжүүлэгчид энэ намар Солонгос улсыг зорьж, “Гадаадад амьдарч байгаа иргэдэд зориулсан зээлийн хөтөлбөр”-ийнхөө талаар танилцуулж, сонирхсон иргэдтэй гэрээ хийгээд ирсэн гэж байв.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон орчимд 2700 айлын “Шинэ Толгойт” хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа “Стандарт Проперти” группынхан 12 дугаар сарын 11-21-ний хооронд Солонгос улсад ажиллаж, орон сууцны тусгайлсан нөхцөлтэй зээлийггазар дээр нь шийдэж өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

Тэд энэ үйл ажиллагаагаа Монголчууд олноороо цуглардаг “Монгол Таун”-д зохион байгуулах бөгөөд урьдчилгаа 30 хувиа төлж гэрээ хийгээд үлдэгдэл 70 хувийн төлбөрөө 36 сарын хугацаанд жилийн 12 хувийн хүүтэйгээр сар бүр тэнцүү хэмжээтэй төлж барагдуулах нөхцлийг санал болгох аж.

“Орон сууцны зээл хүсэгчдэд арилжааны банкуудын тавьдаг шалгууруудын 80-90 хувийг бид огт харгалзахгүй. Хамгийн гол нь урьдчилгаагаа төлөөд, үлдэгдэл төлбөрөө төлөх чадвартай байх, энэ орлогоо баталгаажуулахыг л шаардана. Манайх өөрийн банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан зээлийг шийдэж байгаа учраас ийм боломж олгож байна. Банк бус санхүүгийн байгууллага урт хугацаатай зээл олгох боломжгүй учраас хугацааны хувьд 3 жилээр л тогтоохоос өөр аргагүй” гэж төсөл хэрэгжүүлэгчид ярьсан.

“Стандарт Проперти” группын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Стандарт Финанс” банк бус санхүүгийн байгууллага энэ хөтөлбөрт хамтран ажиллах аж.

Бүрэн цутгамал хийцтэй “Шинэ Толгойт” хорооллын орон сууцны м.кв-ын үнэ 1.480.000 төгрөг. Дээрхи нөхцлөөр тооцож үзэхэд 42 м.кв талбайтай орон сууц худалдаж авахаар 30 хувийн урьдчилгаа төлж, гэрээ хийсэн хүн сард 1.200.000 орчим төгрөгийн зээл төлөхөөр харагдаж байна. Энэ нь өндөр дүн мэт харагдавч биднээс арай илүү орлоготой ажиллаж байгаа атлаа найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй иргэдэд гайгүй нөхцөл ч байж магадгүй. Урьдчилгаа төлбөрөө 40 хувь төлсөн тохиолдолд эхний нэг жил хүүгээс чөлөөлөгдөх боломжтой гэнэ.

“Толгойт гэх нэршлээс нь болоод хотын захад, хол гэсэн ойлголт хүмүүст төрдөг юм шиг байна. Уг нь хотын төв цэгээс 9 км-ын зайд баригдаж байгаа хороолол шүү дээ” гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолсон.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Японы хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа энэ төсөл 26,2 га талбайг хамарч байгаа бөгөөд 20 блок орон сууцнаас гадна, 6000 м.кв үйлчилгээний талбай,  улсын 2 сургууль, 2 цэцэрлэгтэй байхаар төлөвлөгдсөн байдаг. Хорооллын эхний ээлжийн 262 айлын орон сууц ирэх оны эхээр ашиглалтанд орох юм байна.

Зөвхөн гадаадад ажиллаж амьдардаг иргэд төдийгүй Монголдоо байгаа иргэдэд зориулсан зээлийн тусгай нөхцлүүд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийг 8815-4444, 8015-0444, 8016-0444 дугаарын утсуудаар авч болох ажээ.

                                                                                                                                                                            П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим