2%-н татвараас нуугдсан бол ил тод болгож татвараас чөлөөлөгдөх боломжтой

Уншсан тоо: 729
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 05

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нэг яам, дөрвөн агентлаг дээр хэрэгжиж байгаа юм.

Эдгээр байгууллагуудын нэг нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварын асуудлаар тус байгууллагад хандаж байна.

Хоёр хувийн татвараас зайлсхийхийн тулд иргэд өөр хоорондоо тохиролцож бэлэглэлийн гэрээ хийдэг. Бэлэглэлийн гэрээний аюултай тал нь бэлэглэсэн хүн тодорхой хугацааны дараа бэлэглэхээ байлаа гэвэл гэрээний зүйл болох хөрөнгө эргээд худалдсан хүнийх болж, худалдаж авсан иргэн хохирч үлдэх эрсдэл байдаг.

Тэгвэл бэлэглэлийн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгох боломжийг эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль олгож байна. Бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээ болгосонтой холбоотойгоор нуусан 2 хувийн татварын асуудал гарч ирнэ. Гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгож өөрчилсөн хувь хүн эдийн засгийн ил тод байдлын тайлангийн 06 маягтад, аж ахуйн нэгжүүд 02 маягтад тайлагнаснаар хуулийн дагуу 2 хувийн татвараас чөлөөлөгдөх юм.

Зөвхөн бэлэглэлийн гэрээ ч биш, гэрээний үнийн дүнгээ бууруулж бага татвар төлсөн иргэд ч энэ хуулийг ашиглах боломжтой.

Хуулийн хэрэгжих хугацаа 12 дугаар сарын 31-ний 00 цагт дуусгавар болох ёстой. Хууль хэрэгжиж эхлэх үед иргэд төдийлөн хандахгүй байсан бол хугацаа дөхөөд ирэхээр олноороо хандаж, нэлээд ачаалалтай ажиллаж байгааг холбогдох газруудын мэргэжилтнүүд ярьжбайна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотой асуултаа www.iltod.mta.mn сайтад хандан тавьж, хариултаа авч болох ажээ.

                                                                                                                                                                                                   П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим