Орон сууц барих зориулалттай газруудыг дуудлагаар худалдана

Уншсан тоо: 434
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 02

Маргааш 10 цагт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахаар зарлагдсан байна.

Энэ удаа 14 байршилд нээлттэй дуудлага худалдаа зарласны 8 нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис Хаан” нисэх буудлын баруун урд орчимд, нэг нь “Буянт-Ухаа-1” хорооллын замын зүүн урд орон сууцны хотхон, хороолол, амины орон сууцны хотхоны зориулалтаар төлөвлөгдсөн байршил байна. Эдгээрийн ерөнхий төлөвлөгөө нь батлагдаж, зураг төсөл нь бэлэн болсон.

Нэгдүгээр байршил буюу үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар төлөвлөгдсөн 5,25 га газар хамгийн том хэмжээтэй нь бөгөөд 586.2 сая төгрөгөөс дуудагдах бол 0,7 га газартай байршлууд нь 84-85 сая орчим төгрөгөөс эхэлж дуудагдахаар үнэлэгджээ.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 12 дугаар сарын 03 буюу маргааш өглөөний 9 цаг 30 минут хүртэл НӨХГ-ын жижүүрийн дэргэд байрлуулсан битүүмжилсэн хайрцгаар хүлээн авна.

Газар өмчлөх биш эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа учраас оролцох хүсэлтээ илэрхийлж, дэнчингээ зохих журмын дагуу тавьсан гадаадын иргэн, харъяалалгүй хүн ч дуудлага худалдаанд оролцох эрхтэй юм.

 Дуудлагаар худалдах газруудыг ЭНДээс бүрэн эхээр нь харна уу.

                                                                                                                                                                                               П.Болор

                                                                                                                

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим