10 хувийн урьдчилгаатай зээлийг эхлүүлэх үү?

Уншсан тоо: 444
Нийтлэгдсэн: 2015 оны 12 сарын 01

10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн баталгаанд зориулж эхний ээлжинд 97 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан талаар манай сайт мэдээлж байсан. Энэ санхүүжилт саяхан орж ирсэн талаар эх сурвалж хэллээ. Одоо БХБЯ, Сангийн Яам, Монголбанкны хооронд зөвшилцөх ажил хийгдэж байгаа бололтой. Санхүүжилт батлагдаад эх үүсвэр ороод ирсэн учраас 10 хувийн урьдчилгаатай зээлийг тун удахгүй олгоод эхэлчих болов уу гэсэн мэдээллийг өгч байна. Журмыг орон нутгаас эхлүүлэх бодол байгаа талаар хэд хоногийн өмнө өөр нэг эх сурвалж ярьж байсан. Гэхдээ энэ асуудал холбогдох газруудын зөвшилцлийн дараа тодорхой болох гэнэ. 10 хувийн урьдчилгаатай зээл ТОСК-ийн орон нутагт бариулсан орон сууцны борлуулалтыг дэмжих зорилготой байж магадгүй талаар миний бие бичиж байсан. Энэ таамаглал үнэн болж магадгүй. Ингэж хэлэх болсны учир нь эхний ээлжинд баталгаа гаргах 90 гаруй тэрбум төгрөгийн талыг нь орон нутагт, талыгнь нийслэлд гэхдээ Буянт-Ухаа-2 хороололд зориулах нэг хувилбар хүчтэй яригдаж байгаа сурагтай. ТОСК ч 10 хувийн урьдчилгаатай зээл олгох эрхийг өөртөө авахаар нэлээд шаргуу хөөцөлдөж байгаа гэнэ. Гэхдээ холбогдох газруудын зөвшилцлийн дараа шийдэгдэнэ гэдгийг дахин хэлье. Удаан хугацаанд дуншсан журам ямартай ч хэрэгжиж эхлэх дөхөж байгаа аж.

                                                                                                                                                                                       П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим