ТОСК хөрөнгө оруулагч хайсаар...

Уншсан тоо: 447
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 28

ТОСК гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Яармагт 1868 айлын хороолол барихаар төлөвлөөд байгаа...

16,5 га газарт “Синга” хороолол баригдана гэж байсан ч анх ярилцаж тохирсон Сингапурын хөрөнгө оруулагчид нь эргэлзэж, жилийн туршид дорвитой хариу өгөөгүй учраас өнгөрсөн хавар Туркийн “EYG” групптэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсныг санаж байна.

 “EYG” групп зөвхөн “Эко Яармаг” хороололд хөрөнгө оруулаад зогсохгүй 170 гаруй сая долларын хөрөнгө оруулалт бүхий бүтээцийн үйлдвэр оруулж ирэхээр тохиролцон,  зургадугаар сараас эргэн ирж, зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилдаа орохоор болж байв. 1868 айлын хороолол барихад 204 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байдаг.

Тэгвэл Туркүүд энэ тохиролцооноосоо буцсан бололтой.

ТОСК-ийнхан ОХУ-ын Барилга, Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Яамны дэд сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж манай улсад ирсэн “Мортон” группын төлөөлөлтэй мөн л “Эко Яармаг” хорооллын хөрөнгө оруулалтын талаар ярилцаад авчээ.

Нэг хорооллын хөрөнгө оруулалтын талаар Ази, Европын гурван ч улстай яриа хэлэлцээр өрнүүллээ гэсэн үг. Ямартай ч “Мортон” групп ТОСК-ийн төсөлд хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

“Мортон” групп нь ашиглалтанд оруулсан орон сууцны тоо хэмжээгээрээ улсдаа тэргүүлэгч гурван компанийн нэг гэнэ. Айлчлалаар ирсэн Оросууд “Улаанбаатарын угсармал орон сууцнуудыг дулаалах, Дархан, Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд хөрөнгө оруулж болно, гэхдээ Монголын Засгийн Газар баталгаа өгөх хэрэгтэй” гэсэн үгийг хэлсэн байна лээ. Үүний нэгэн адил ТОСК-ийн төсөлд хөрөнгө оруулахаар боллоо гэхэд баталгаа шаардах биз.

Манай улсын эдийн засгийн байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид тун хашир хандаж  байгаа нь хоёр жилийн дотор хоёр хөрөнгө оруулагч нь татгалзсан ТОСК-ийн жишээнээс харагдаж байна.

 

                                                                                                                                                                                                                    П.Болор

                                                                                                                                                                                                         Зургийг tosk.gov.mn-с

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим