“Хэвлэх үйлдвэр”-ийг худалдах доод үнийг хэрхэн тогтоосон бэ?

Уншсан тоо: 759
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 27

Ирэх даваа гаригт буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр болох нээлттэй дуудлага худалдаагаар хэд хэдэн объект, газрыг худалдахаар төлөвлөжээ.

Эдгээрийн тоонд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах хуучнаар “Улаанбаатар Таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд талд байрлах хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга зэрэг барилга байгууламжууд багтсан байна.

Төрийн ордны зүүн талд байрлалтай, балгас болоод олон жилийн нүүр үзэж буй хэвлэх үйлдвэрийн барилга нь нэлээд хэл ам дагуулсан объект гэдгийг хэн хүнгүй мэднэ. Уг барилга нь 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон байдаг. Нийтдээ 5244 м.кв талбай бүхий 2 давхар барилга, 2698 м.кв эзэмшил газар бүхий энэхүү объектыг 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж дуудахаар болжээ. Барилга нь нурсан, үндсэндээ дан газрын үнэ нь 1м.кв=2,650,000 төгрөг болж байгаа нь маш өндөр үнэ гэдгийг зах зээлд оролцогчид төдийгүй хөндлөнгийн үнэлгээчид ч хэлж байна.

Дуудлага худалдааны доод үнийг хэрхэн тогтоодог талаар албаны хүнээс тодруулахад:

“Хөрөнгийн үнэлгээ хийлгэх зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлж, саналаа ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагуудын дунд ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулаад шалгарсан байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээг нийслэлийн өмч хувьчлалын комиссын хурлаар хэлэлцүүлнэ. Хэрэв тогтоосон үнэлгээ бага бол комисс эрхийнхээ хүрээнд нэмдэг” хэмээн  хариулсан юм.

Дуудлагаар худалдах дараагийн объект нь 2,5 га эзэмшил газар, 8 барилга байгууламжаас бүрдэх “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж. 1969 онд баригдсан энэ обьектыг  26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөөс эхэлж дуудах бөгөөд шинээр баригдах “Автобус бааз”-ын барилгыг ашиглалтанд орсны дараа дуудлага худалдааны ялагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр худалдах аж.

Харин Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг 3 тэрбум 906 сая 533 мянган төгрөгөөс дуудах юм байна.

Эдгээр объектын үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК хийжээ.

Дуудлага худалдаа 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд болох бөгөөд хүсэлтийг 25-ны өдрийн 10 цаг 30 минутаас 30-ны 10 цаг 30 минут хүртэл НӨХГ-ын 09 тоотод байрлах саналын хайрцгаар авах ажээ.

                                                                                                                                                                                             П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол