Цахимаар өмчлүүлсэн газруудыг хувийн хэвшлийн оролцоотойгоор дэд бүтэцжүүлнэ

Уншсан тоо: 594
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 27

Нийслэлийн иргэдэд энэ онд өмчлүүлэхээр төлөвлөсөн 52 байршлын 41-д нь цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар 70 гаруй мянган иргэн газартай болоод байна. Ирэх сард тавдугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар энэ онд төлөвлөгдсөн 52 байршилд газар өмчлүүлэх ажил дуусах аж.

Одоогоор дээрхи байршлуудын дийлэнхи нь дэд бүтэцгүй учраас газар өмчилж авсан иргэд шууд очоод амьдрах боломжгүй байгаа юм.

Цахимаар өмчлүүлсэн байршлуудын дэд бүтцийн ажлыг нийслэлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсний зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Эхний ээлжинд 15 байршилд нь дэд бүтцийн загвар төсөл хийж, хувийн хэвшлийнхэнд санал болгох бөгөөд тухайн аж ахуйн нэгж ашигтай гэж үзсэн газартаа давуу эрхтэйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж болох юм байна. Уг ажлыг ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

                                                                                                                                                                               П.Болор 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол