Засгийн Газар баталгаа гаргавал ОХУ хөрөнгө оруулна

Уншсан тоо: 536
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 27

Сүүлийн жилүүдтэй харьцуулахад өнөө жил цаг агаар харьцангуй хүйтэн байна. “Шөнөдөө -25 хэмээс буухгүй хүйтэрч байхад хангалтгүй температур өгч байна” гэсэн гомдлыг зарим орон сууцны оршин суугчдын зүгээс гаргаад эхэлжээ.

Дулаан хангамжийн талаар “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХК-ын албан тушаалтан: “Дулаан түгээлт хэвийн байгаа. Харин хуучин орон сууцнууд дулааны алдагдал ихтэй, зарим шинэ орон сууцнуудын хаалга, цонх чанаргүй байгаагаас дулаан алдагдаж,оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна. Тиймээс хариуцсан СӨХ, Орон Сууцны Контортоо хандах хэрэгтэй” гэсэн юм.

Үнэхээр ч дийлэнхи орон сууцнууд дулааны алдагдал ихтэй байгааг манай улсад айлчилсан ОХУ-ын Барилга Орон Сууц, Нийтийн Аж Ахуйн Яамны дэд сайд А.Чибис хэлээд дулааны алдагдлыг бууруулахад хамтран ажиллахаа илэрхийлжээ.

ОХУ-ын хувьд шинээр орон сууц барихаасаа илүүтэйгээр одоо байгаа хуучин орон сууцнуудаа засаж сайжруулах бодлогыг баримтлан ажилласны дүнд хоёр жилийн дотор 20.000 ширхэг орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэнэ. Энэ хөтөлбөртөө одоогоор 240 гаруй тэрбум рубль зарцуулаад байгаа аж.

Манайхыг ч энэ чиглэлд голчлон анхаарвал үр дүнд хүрэхийг зөвлөсөн байна. Гэхдээ манай улсын хувьд ОХУ-ыг бодвол орон сууцанд амьдардаг өрхийн тоо хангалтгүй учраас хуучин орон сууцаа додомдох ажилд илүү анхаарч, шинэ орон сууц барихыг орхигдуулах нь тийм ч зөв бодлого биш нь мэдээж..

“Барилгын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаархи Европын туршлагыг ОХУ-д хэрэгжүүлж байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Манай хуучирсан шугам сүлжээг шинэчлэх,орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гадаргын ус ашиглах технологийг нэвтрүүлэх, Дархан-Уул, Улаанбаатар хотод Зөвлөлтийн технологиор баригдсан цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх талаар хөндөн ярилцлаа. Монголын Засгийн Газраас баталгаа гаргаж өгсөн тохиолдолд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа Оросын тал илэрхийлсэн” гэж БХБЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга С.Магнайсүрэн ярьсан.

Хуучнаар Зөвлөлтийн технологиор баригдсан орон сууцнууд манайд олон байдаг учраас дулааны алдагдлыг бууруулах чиглэлээр тус улстай хамтран ажиллах сонирхол байгаа бололтой.

Хэдэн сарын өмнө Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотод айлчлахдаа угсармал орон сууцнуудыг дулаалах төсөлд хамтран ажиллахаар тохирсны дагуу холбогдох хүмүүс ирж, газар дээр нь танилцаад эхний ээлжинд 3, 4 дүгээр хорооллын угсармал орон сууцнуудыг дулаалах ажлыг хийхээр болсон талаар яригдаж байсан.

Дулааны алдагдал ихтэй угсармал орон сууцнуудыг шинэчлэх асуудалд салбарын яам, нийслэл аль аль нь анхаарал хандуулж байна.

Яг үүн шигээ, ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон, 50-60 жилийн настай хуучин орон сууцнуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцох хүсэлтэй ч зээл олдохгүй, гадны хөрөнгө оруулж ирэх гэхээр засаг төрийн баталгаа нэхэгдээд байгаа аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудын суурин дээр өмнө байснаас нь илүү олон айлын орон сууцны хороолол баригдах боломж бүрдэх юм.

                                                                                                                                                                                      П.Болор

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол